Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа \”Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт \”Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” (ТСБД) төслийг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт \”Хотын засаглалыг сайжруулах” төслийг тус тус хэрэгжүүлж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна.
ТCБД төсөл хэрэгжих хугацаанд Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор батлуулсан. Одоо бид энэхүү бодлогын баримт бичигт нийцүүлэн төв орон нутгийн түвшин дэх чиг үүргийг оновчтой дахин хувиарлах аргачлалыг боловсруулан батлуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Төвлөрлийг сааруулах үйл явцын нэн чухал асуудал нь иргэдэд хамгийн ойр байгаа нутгийн удирдлагын нэгжид хэрэгжүүлж чадах чиг үүргийг хувиарлах замаар удирдлагын түвшин бүрт чиг үүргийг давхардалгүй хувиарлах явдал. Иймд манай улсын нөхцөлд тохирсон чиг үүргийн судалгаа хийх, чиг үүргийн дахин хувиарлалт хийх аргачлалтай болох нь чухал байна.
Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд орон нутгийн түвшинд засаглал, удирдлагыг бэxжүүлэх чиглэлээр тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, ОНХС-ийн үйл явцыг нээлттэй, ил тод болгож иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа УБ хотын хороодын үйлчилгээг сайжруулах, орон нутгийн засаг заxиргааны байгууллагуудтай xарилцаx, шаардлагатай мэдээллийг аваx чиглэлээр гэр xорооллын иргэдийн чадавxийг бэxжүүлэx чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн \”Засгийн газрын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн Засаглалын бодлого гэсэн хэсэгт төрийн байгууллагуудын үйл ажиллагааны чиг үүргийн давхардлыг арилгаж, цомхон бүтэцтэй байлгах, төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх бодлого баримтлах, эрх зүйн орчныг цогцоор бүрдүүлэх, Монгол Улсын засаг захиргаа, түүний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэх мэтээр төвлөрлийг сааруулах бодлогыг цаашид шат дараатай хэрэгжүүлэх нөхцөл, суурийг тусгаж өгсөнөөрөө дээрх бодлогын баримт бичгийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна” гэж хэллээ.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” болон \”Хотын засаглалыг сайжруулах” төслүүдийн хүрээнд хийгдэж байгаа ажлын явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хүрээ, бусад тодорхой ажлуудыг хэлэлцэн төлөвлөж, санал бодлоо солилцохоор зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Азийн сан, төслийн нэгжийн төлөөллөөс оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.