МУЭ-ийн гишүүн, МУСТА зураач Т.Найманчулуун-ий уран бүтээлийг толилуулж байна.
Тэрээр 1963 онд төрсөн. 1979 онд ДУДСд элсэн орж Төрийн шагналт Б.Пүрэвсүх багшийн урланд суралцсан байна.
1998 онд СУИСийн уран зургийн ангийг “Наадмын замд”бүтээлээр диплом хамгаалж онц дүнтэй төгссөн.
Усан будгийн үзэсгэлэн уламжлал болгон зохион байгуулж тогтмол оролцдог. Канад, Хонгконгийн усанбудгийн беналд шалгарч оролцож байсан. Бельги Швецарьт жижиг үзэсгэлэн гаргаж байсан. Якутад усан будгийн бие даасан үзэсгэлэн 2018оны 3р сард гаргасан. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулсан. Усан будгийн төрлөөр бүтээлээ туурвидаг гайхалтай уран бүтээлчдээ хамгийн сайн сайхныг хүсэн eрөөe.