Эдийн засагч Х.Ганхуягийн мэдээлснээр АН-аас УИХ-ын сонгуульлд нэр дэвшихээр горилж 180 хүн 100 сая төгрөгөө тушаасан бөгөөд тэднээс 76 нь нэр дэвших эрхээ авах юм байна. Горилогчдыг судалбал АН-аас энэ удаад улс төрийн өв залгамжлагчдаа болон үр хүүхдүүдээ олноор дэвшүүлэх бололтой. Тухайлбал,
1. Баянгол дүүрэгт
Г.Энхболд – Баянгол дүүргийн ИТХ-ын дарга
АН-ын дарга С.Эрдэнийн хүргэн
2. Архангай аймагт
Б.Жаргалан – УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин
П.Мөнхтулга – Эрчим хүчний дэд сайд асан Пүрэвбаатарын хүү
С.Эрдэнэболд – БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ш.Сүхбаатарын хүү
3. Дорнод аймагт
Г.Батчимэг – УИХ-ын гишүүн ЗТ-ийн сайд агсан Г.Батхүүгийн төрсөн дүү
Ц.Отгонбаатар – ХААН банкны хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханы төрсөн дүү
4. Өвөрхангай аймагт
Б.Ганхөлөг – УИХ-ын гишүүн ЗТ-ийн сайд агсан Г.Батхүүгийн хүү
5. Дундговь, Говьсүмбэрт
Н.Соёмбо – Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсны хүү
6. Баянзүрх дүүрэгт
Э.Эрдэнэ – Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн хүү
7. Чингэлтэй дүүрэгт
Б.Баттүшиг – УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү
8. Баянзүрх дүүрэгт
Зи.Энхболд өөрийн сонгуулийн менежер, генерал М.Энх-Амарын хамт
АН-аас нэр дэвших ах дүүс
ТЕСО группийн төрсөн ах дүүс: Одонгийн Сайнбуян – Сонгинохайрхан дүүрэгт, Одонгийн Цогтгэрэл.- Увс аймагт