Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр өмнө нь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа \”Надад хуулийн салбарт эрх мэдэл өгвөл хамгийн түрүүнд А.Мөнхбатыг шалгана. Төрөөс олон тэрбумын элдэв төсөл залуусын нэрээр угаасан гэж” хэмээн мэдэгдэж байсан.
Тэгвэл төд удалгүй Б.Энхбаяр хуулийн салбарт эрх мэдэлтэй болж, түүнээс амлалтыг нь нэхэх хүмүүс олширч байна. \”Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг. Тиймдээ ч Б.Энхбаярыг амлалтаа хэрхэн биелүүлэхээс ард түмэн түүнийг яаж үнэлж, дүгнэхээ шийдэх биз.
Хууль зүйн дэд сайд Б.Энхбаярын хувьд авлигачдад яснаасаа дургүй гэдгээ телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр \”Авлигачдыг цаазаар ав” хэмээн хэлсэн үгээрээ илэрхийлсэн. Тэгвэл түүнийг эр хүний амлалтандаа хүрч, авлигачдыг шалгаж, улмаар гэм буруутай бол хуулийн өмнө хатуу хариуцлага хүлээлгэх эсэхийг олон нийт ажиглаж суугаа нь лавтай.
Монгол Улсад өнөөдөр авлига авч болдог юм байна, хариуцлага хүлээдэггүй юм байна гэдэг үзэл аль хэдийнэ албан тушаалтнуудын дунд бий болчихсон.
Гэсэн хэдий ч үүнийг таслан зогсоож, авлигад идэгдэхгүй байх чин сэтгэлтэн, улстөрийн хүчин байхгүй байгаа. Гэхдээ Б.Энхбаярыг Ч.Сайханбилэгийн \”сайн” дүү хэмээгддэг Монголын залуучуудын холбоо /Бошгыг халах залуучуудын эвлэл/-ны ерөнхийлөгч А.Мөнхбатаас эхэлсэн авлигачдын эсрэг шалгалтыг өрнүүлнэ гэдэгт итгэнэм.