\”Ойрад монголчуудын биет бус соёлын өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал V дахь удаагаа ХИС дээр 2016 оны 9 дүгээр сарын 16-18-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.
Тус хуралд одоогийн байдлаар Орос, Япон, БНХАУ, Казахстан зэрэг 4 орны судлаачид оролцож, нэгдсэн болон 2 салбар хуралдаанд нийт 30 илтгэл сонсож, 6 илтгэл ханаар хэлэлцүүлэх бөгөөд хурлын бэлтгэлийг хангахаар ХИС-ийн захирлаар удирдуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Хуралд ШУА-ийн ХЗХ-ийн захирал, Академич, Хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Болд, МУБИС-ийн ТНУС-ийн Монголын түүхийн тэнхимийн багш, Тод номын гэрэл төв ТББ-ийн гүйцэтгэх захирал, проф, Түүхийн ухааны доктор (Ph.D) На. Сүхбаатар нарын томоохон эрдэмтэд урилгаар оролцоно. Түүнчлэн Увс аймгийн БСГ-ын Түүх-Нийгмийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтэн, Түүхийн ухааны доктор (Ph.D) И. Ганболд, ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь Эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б. Жаргалсайхан, Н. Эрдэнэбаяр болон Хэл шинжлэлийн ухааны доктор С. Гаура нарын багш судлаачид оролцох юм.
khovd.gov.mn