Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 09 сарын 05-наас 09 сарын 11-ний өдрүүдэд нийт 98 санал, гомдол бүртгэгдсэн бөгөөд ирсэн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.
Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2086 машинаар 17476.21 тонн хог хаягдал тээвэрлэж устгав. Нийслэлийн Тээврийн газраас том оврын 5768 автобус, туслах шугамын 148 автобус, зуслангийн чиглэлд 35 автобус тус тус гарч ажилласан байна. Нийтийн үйлчилгээ Улаанбаатар нэгтгэлээс нийт 1657 нохой устгаж булжээ.
Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахлаас өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/594 тоот захирамжийн дагуу нийслэлийн 9 авто тээврийн шалган байцаах товчоо, постуудад хяналт шалгалтын ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 10256 тээврийн хэрэгсэл, 20354 иргэнийг шалгаж, 5614 ширхэг санамж, сэрэмжлүүлгийн материал тараалаа. Эмээлтийн товчооноос 4, Тэрэлж зүүн аймгийн постноос 1, Налайх IV постноос 7 ширхэг тарвага илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, тухай газарт ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.