Дөрвөн хоногийн өмнө Оросын Норильск хотоор урсдаг Далдикан гол учир битүүлгээр цусан улаан өнгөтэй болсон нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад байсан билээ. Тэгвэл дэлхийн хамгийн том никель үйлдвэрлэгч Норилск никель компани уг хэрэгт хариуцлагаа хүлээлээ. Есдүгээр сарын 5-нд хүчтэй бороо орсны улмаас үйлдвэрийн нэг хоолой цоорч, химийн бодис голруу орсноос байгаль орчноо ингэж хордуулжээ. Компанийхан уг бодисыг хүн, амьтанд ямар ч сөрөг нөлөөгүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа ч орон нутгийн иргэд тус компанийг аюулгүй байдал алдагдуулсан хэргээр шүүхэд өгчээ.
М.Ариунцэцэг
эх сурвалж: newscom.mn