Самсунг
компани худалдаанд гарсан Galaxy Note 7 гар утаснуудаа эргүүлэн татах, солих арга хэмжээнд нэг
тэрбум гаруй ам.доллар зарцуулахаар болоод байна. Мөн Galaxy Note 7 авсан
хэрэглэгчдийг гар утсаа нэн даруй солиулах мэдэгдлийг өнгөрсөн бямба гаригаас
гаргах болсон байна.
Учир нь Galaxy
Note 7 гар утас батерейн доголдлоос болоод дэлбэрэх, шатах тохиолдол гарсаар
байгаа юм. Тиймээс самсунг компаниас худалдан авалт хийсэн хэрэглэгчиддээ нэн
даруй солиулах, шинээр худалдан авалт хийх гэж байгаа бол дэлбэрэх аюулгүй гар
утсыг сонгох зөвлөмжийг хүргэж байгаа аж.
Тухайлбал,
Самсунгийн зааварт утасны хайрцган дээрх бар кодны хэсэгт дөрвөлжин хар дүрс
тэмдэглэгдсэн байхаас гадна хөх өнгийн
\”S\” үсэг бүхий наалт байх ёстой гэнэ. Хэрвээ ийм тэмдэглэгээ
байгаа бол баттерей нь шинэчлэгдсэн, аюулгүй Note 7 гэж ойлгох юм байна. Үүнээс
гадна утас бүрт давтагдахгүйгээр байдаг IMEI кодыг Самсунгийн үйлчилгээний
төвөөс лавлан шалгаж болох гэнэ.
Үндэстэн агентлаг