2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагийн байдлаар:
Монгол улсад:
Тарваган тахлын хүний өвчний сэжигтэй тохиолдол:
Улаанбаатар хотын СБД-ийн харьяат 54 настай, эмэгтэй. Лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан нян судлал, ийлдэс судлал, молекул биологийн аргаар шинжлэхэд сөрөг дүнтэй онош үгүйсгэгдсэн байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ:
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийгдэж байна.
Хоолны хордлогот халдвар, Орхон аймагт:
Тус аймгийн 16 дугаар цэцэрлэгт хоолны хордлогот халдварын дэгдэлт бүртгэгдэж, нийт 163 хүүхэд тандалтад хамрагдсанаас 66 (42.3%)-д эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 3 (4.5%) нь хэвтэн эмчлэгдсэн байна.
Эх сурвалж: ХӨСҮТ, Орхон аймгийн ЭМГ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ:
Хоолны хордлогот халдварын дэгдэлтэд тархвар зүйн судалгаа хийх (Дайралтын түвшин, өртөлтийн түвшин, эрсдэл (OR, RR)-ийг тогтоож, шалтгааныг тогтоох
Дэлхий дахинд: Чикингуния өвчин:
Испани улсад чикингуния өвчний анхны батлагдсан тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ-д мэдээлсэн байна. Өвчний тохиолдлыг судалж, лабораторийн оношийн үр дүнг баталгаажуулах ажил хийгдэж байна.
Эх сурвалж:ДЭМБ