СЕХ НЭГ Ч НЭР ДЭВШИГЧИЙГ ЦАГДАН ХОРИХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨГҮЙ
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд зургаан нэр дэвшигчийг цагдан хорьсон энэ асудал СЕХ ямар байр суурьтай байгаа талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Баривчлах хүсэлт нэг ч газраас ирүүлээгүй. Хоёрдугаарт 606 нэр дэвшигчийг бүгдийг нь сонгуульд авч орсон. Юу гэсэн үг вэ гэхээр нэг ч нэр дэвшигчийг цагдан хорих зөвшөөрөл өгөөгүй. Сонгуулийн дараа хардлага гарах нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд байсаар ирсэн. СЕХ хуулиа л барьж ажилладаг. 606 нэр дэвшигчээс ердөө 76 нь л гишүүнээр сонгодог. Энэ эрэмблэлтийг ард түмэн сонголтоороо хийдэг. Үлдсэн 530 нь гомдолтой үлддэг. Гэхдээ энэ удаагийн сонгуулийг зохион байгуулалт сайтай болсон гэж зарим нам, эвсэл, бие даагчид үзэж байгаагаа илэрхийлсэн. Гомдолтой байгаа нэр дэвшигчид хуулийн дагуу зохих байгууллагад нь гаргах боломжтой” гэлээ.
Цагдан хоригдох хугацаандаа хамгийн их санал авсан Ж.Эрдэнэбатад гишүүний үнэмлэх гарсан гэдгийг хэллээ.
Мөн нэр дэвшигчийн эзэмшлийн компаниар саналын хуудсыг хэвлүүлсэн гэдэг шүүмжлэл бий. Манай улсад хэвлэх зөвшөөрөлтэй хоёр компани хуваан хэвлэсэн гэлээ. Хяналтын тооллогыг 100 хувь хийхээр санал гаргасан ч УИХ-аар унасан байна.
ТАСЛАЛ БОЛ МЯНГАЧЛАХ ТАСЛАЛ, АЛДАА БАЙХГҮЙ
Бие даан нэр дэвшигчид санал өгсөн хүний тоо болон саналын тоо зөрүүтэй байгаа талаар хэлсэн тэгвэл энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “29 тойрог 2 эсвэл 3 мандаттай байгаа. Тэгэхээр санал өгсөн сонгогчийн тоо саналын тоо зөрөх нь ойлгомжтой. Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр цаг авахаар хүсэлтээ хүргүүлсэн одоогоор тайлбар өгөөгүй байна.
Бие даагчид саналын тоонд таслал оруулж хакердсан гэх мэдээллийг өгөөд буй тэгвэл энэ талаар СЕХ-ны Мэдээлэл технологийн газрын дарга Эрдэнэбат “Гадуур цэг, таслал, бутархай тоо орж ирсэн гэх яриа байна. Бид мэдээллийг шууд дамжуулж байсан. Таслал бол мянгачлах таслал. Эрэмбэлдэг программ ажиллахгүйгээр шууд дээш нь гаргасан байсан. Бүх намын ажиглагч нар мэдээллийг нягталж, гараар тоолж тулгасан. Алдаа байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.
2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо
Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, нийт 35772 төрийн албан хаагч ажиллалаа.
2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 20931 сонгогч саналаа өгөх хүсэлт гаргаж 19956 сонгогч буюу 95.34 хувь нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2003969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1475895 нь буюу сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн байна.
2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо. Сонгуульдаа идэвхитэй, өндөр ирцтэй оролцсон ард иргэддээ баярлалаа.
Санал хураалт дууссаны дараа нийт 2070 хэсгийн хорооноос 846-н хэсгийн хороонд буюу 41 хувьд нь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн зөрүүгүй байна.
Сонгуулийн эрх бүхий 2003969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1475895 нь буюу сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн
Энэ удаагийн сонгуулийг ОХУ-ын “Монголия сегодня”, БНХАУ-ын “Жинь Мин Жи Бао Синхуа”, БНСУ-ын “Бреак Ньюс Кореа”, Катарын “Аль жазир” зэрэг гадаад орны хэвлэл мэдээллийн байгууллага болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 300 гаруй сэтгүүлчид сурвалчиллаа.
Мөн энэ удаагийн сонгуулийг АНУ, Австрали, Япон, Англи, Энэтхэг улсын ажиглагчид, сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилогдсон 300 гаруй мянган ажиглагчид хэсгийн хороодод бүртгүүлэн, санал авах байруудад ажиглалт хийлээ.
МАН 62
АН 11
Та бидний эвсэл 1
Зөв хүн электорат эвсэл 1
Бие даагч 1 тус тус сонгогдлоо.
63 нь эрэгтэй 13 нь эмэгтэй байна.
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар 2020 оны ээлжит сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа. УИХ-ын гишүүний үнэмлэхийг даваа гарагт Төрийн ордонд гардуулна.
Ард иргэдийн саналыг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийсэн нам, эсвлүүд, бие даагчдад талархаж байна” гэлээ.
УИХ-ын 2020 оны албан ёсны дүнг СЕХ-ны нарийн бичгийн дарга мэдээлж байна.
СОНГУУЛИЙН ҮР ДҮН ТОЙРГООР
Архангай Ё.БААТАРБИЛЭГ МАН 21849
Архангай Ж.МӨНХБАТ МАН 21478
Архангай Г.ТЭМҮҮЛЭН МАН 20204
Баян-Өлгий Х.БАДЕЛХАН МАН 23379
Баян-Өлгий Т.АУБАКИР МАН 22662
Баян-Өлгий Б.БЕЙСЕН АН 22448
Баянхонгор Г.ЗАНДАНШАТАР МАН 24029
Баянхонгор Д.ГАНБАТ АН 21427
Баянхонгор А.АДЪЯАСҮРЭН АН 19076
Булган Ц.АНАНДБАЗАР МАН 15524
Булган Ж.БАТ-ЭРДЭНЭ МАН 14305
Говь-Алтай Б.ЭНХ-АМГАЛАН МАН 14801
Говь-Алтай Ш.РАДНААСЭД МАН 14235
Дундговь С.БАТБОЛД МАН 14091
Дундговь Г.МӨНХЦЭЦЭГ МАН 10176
Дорнод Х.БОЛОРЧУЛУУН МАН 16798
Дорнод Ц.СЭРГЭЛЭН МАН 16245
Дорноговь Б.ДЭЛГЭРСАЙХАН МАН 21238
Дорноговь Т.ЭНХТҮВШИН МАН 17411
Завхан Ц.ЦЭРЭНПУНЦАГ МАН 18828
Завхан Б.БАЯРСАЙХАН МАН 14350
Өвөрхангай С.ЧИНЗОРИГ МАН 32808
Өвөрхангай Д.ТОГТОХСҮРЭН МАН 30020
Өвөрхангай Г.ГАНБОЛД МАН 23560
Өмнөговь Н.НАРАНБААТАР МАН 15929
Өмнөговь Д.БАТ-ЭРДЭНЭ АН 15239
Сүхбаатар Ж.БАТСУУРЬ АН 19451
Сүхбаатар Н.ГАНИБАЛ АН 17395
Сэлэнгэ Ж.ЭРДЭНЭБАТ МАН 22865
Сэлэнгэ Ч.УНДРАМ МАН 22583
Сэлэнгэ Д.ӨНӨРБОЛОР МАН 19412
Төв Ж.БАТЖАРГАЛ МАН 18531
Төв Ц.ТУВААН АН 16125
Төв Н.ЭНХБОЛД МАН 15842
Увс О.ЦОГТГЭРЭЛ АН 26644
Увс Ч.ХҮРЭЛБААТАР МАН 22562
Увс Б.ЧОЙЖИЛСҮРЭН МАН 21378
Ховд Ш.АДЬШАА АН 22549
Ховд Б.ПҮРЭВДОРЖ АН 18578
Ховд С.БЯМБАЦОГТ МАН 18464
Хөвсгөл Ц.ДАВААСҮРЭН МАН 33783
Хөвсгөл Л.МӨНХБААТАР МАН 29351
Хөвсгөл Л.ЭНХ-АМГАЛАН МАН 27931
Хэнтий У.ХҮРЭЛСҮХ МАН 26356
Хэнтий Л.ОЮУН-ЭРДЭНЭ МАН 25169
Хэнтий Б.БАТ-ЭРДЭНЭ МАН 19887
Дархан-Уул Б.ЖАВХЛАН МАН 24026
Дархан-Уул Г.ДАМДИННЯМ МАН 22347
Дархан-Уул Б.БАТТӨМӨР МАН 19824
Орхон Д.БАТЛУТ МАН 22621
Орхон Н.АЛТАНХУЯГ БиеДаагч 19595
Орхон С.ГАНБААТАР ТБЭ 17034
Налайх, Багануур, Багахангай С.АМАРСАЙХАН МАН 21969
Налайх, Багануур, Багахангай Ц.САНДАГ-ОЧИР МАН 15576
Баянзүрх Б.ЭНХБАЯР МАН 36364
Баянзүрх Б.САРАНЧИМЭГ МАН 26228
Баянзүрх Ж.ЧИНБҮРЭН МАН 41004
Баянзүрх Х.БУЛГАНТУЯА МАН 35472
Баянзүрх Э.БАТ-АМГАЛАН МАН 30870
Сүхбаатар Д.ЦОГТБААТАР МАН 25333
Сүхбаатар Ц.МӨНХ-ОРГИЛ МАН 23637
Сүхбаатар Ц.МӨНХЦЭЦЭГ МАН 20584
Чингэлтэй Т.АЮУРСАЙХАН МАН 33356
Чингэлтэй М.ОЮУНЧИМЭГ МАН 27339
Чингэлтэй Ж.СҮХБААТАР МАН 23365
Баянгол Х.ГАНХУЯГ МАН 50073
Баянгол Ж.ГАНБААТАР МАН 48624
Баянгол С.ОДОНТУЯА АН 27143
Сонгинохайрхан Х.НЯМБААТАР МАН 32962
Сонгинохайрхан Б.ЖАРГАЛМАА МАН 24867
Сонгинохайрхан Н.УЧРАЛ МАН 63651
Сонгинохайрхан Д.СУМЪЯАБАЗАР МАН 36795
Сонгинохайрхан П.АНУЖИН МАН 32031
Хан-Уул Г.АМАРТҮВШИН МАН 37475
Хан-Уул Д.САРАНГЭРЭЛ МАН 37457
Хан-Уул Т.ДОРЖХАНД ЗХЭЭ 24449