Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн байрны орцонд ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс наймдугаар 22-ны өдрийн 16:12 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тус хэргийн газарт очход 1.2×0.8 метрийн хэмжээтэй орцны жижүүрийн өрөөнд наймдугаар сарын 22-ны өдрийн 14:35 цагт иргэн 17 настай, эрэгтэй Э, /биеийн 21 хувь түлэгдэлтэй/, 17 настай, эмэгтэй З, /биеийн 60 хувь түлэгдэлтэй, биеийн байдал хүнд/, 19 настай, эрэгтэй Э, /биеийн 50 хувь түлэгдэлтэй/ нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байхад дэлбэрсний улмаас түлэгдсэн тул ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.
Мөн Иргэн Э /52 настай, эрэгтэй/ хоёр гар болон толгой түлэгдсэн, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн, иргэн С /27 настай, эрэгтэй/ 2 гар, нүүр түлэгдсэн. Эдгээр иргэд нь тус орц руу орж байх үед дэлбэрэлтэд өртөж түлэгдсэн байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн гэрт нь үлдээсэн байна.