Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн
264.2, 150 дугаар зүйлийн 150.3 гэх заалтууд үндсэндээ авлига, хээл хахуул,
албан тушаалтай холбоотой учраас Авлигатай тэмцэх газарт шалгагдана. Яг ийм заалтаар Цэвэр агаар сангийнхан, \”Нүүрс” хөтөлбөрийнхөн, МИАТ,
Нийслэлийн өмч хувьчлалын комисс/Т.Билэгт, Ц.Батбаяр… гэх мэт/, Н.Энхбаяр нар
ял шийтгүүлж байсан юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан
Н.Батбаярыг уг зүйл заалтаар шалгаж эхэллээ. Мэдээж АТГ-аас түүнийг шалгаж
байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Түүнтэй хамт Хөгжлийн банкны удирдах албан
тушаалтнууд татагджээ.
Тэдний мэдээж \”Чингис”, \”Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан
шалгаж байгаа. Ер нь дээрх хуулийн заалтуудад эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан,
төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, үрэгдүүлсэн гэх үндэслэлүүдийг заасан байдаг. Тэгэхээр
Н.Батбаяр нарыг эрх мэдлээ хэтрүүлж, бондын хөрөнгийг шамшигдуулсан байж
болзошгүй хэмээн шалгаж байгаа болж таарч байна.
УИХ-аас гарсан ажлын хэсэг Хөгжлийн банканд шалгалт оруулахад \”Чингис”, \”Самурай”
бондын зарцуулалт болон үлдэгдэл тодорхойгүй гэх зөрчлийг илрүүлсэн тухай эх
сурвалж мэдээлж байсан. Ер нь \”Гудаму төсөл”, \”Гэр хорооллын дахин төлөвлөлт”
зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн гэж тайлбарладаг ч үлдэгдэл хаана
байна вэ гэх хардлагыг төрүүлсээр байсан юм.
Ямартай ч хуулийн байгууллага асуудлын мөрөөр орлоо. Гэхдээ сэжигтэн гэдэг
нь ялтан биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэргийг мөрдөн шалгаж, нотлох баримтыг
цуглуулж шүүхэд шилжүүлдэг. Харин шүүх л эцсийн байдлаар гэм буруутанг
тогтоодог. Түүнээс өмнө хэнийг ч гэм буруутан болгох эрх бидэнд байхгүй.
А.Аюуш
Үндэстэн агентлаг