-Түгээлтийн машинуудыг шөнийн цагаар явах
-Зах, худалдааны газруудыг оройн цагаар ажиллуулах
-Хил, гаалиар буруу талдаа жолооны хүрдтэй авто машин оруулж ирэхийг үе шаттайгаар хориглох
Түгжрэлийг бууруулах саналд ийм пунктууд оржээ. Гэвч энэ бол өвчнийг бус шинж тэмдгийг эмчилж байгаа хэрэг. Зүгээр нэг түгжрэл биш, ер нь Улаанбаатар хотоо бид эдийн засгийн талаас нь хэр ашигтай ажилла байна вэ, Улаанбаатар хот ямар үнэ цэнтэй вэ гэдэг асуултыг тавих болсон.
Үнэ цэн гээд яривал автомашинууд, задгай захууд нийслэлийн орон зайг хамгийн үр ашиггүй болгож байгаа. Яагаад 2180 хавтгай дөрвөлжин км-т байрласан, 14 орчим сая хүн амтай Токио замын түгжрэлгүй, харин 4700 хавтгай дөрвөлжин км-т байрласан, 1.5 хүн амтай Улаанбаатарт энэ асуудал хямралын түвшинд очсон бэ?