• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 7
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

    Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ

    Жолоодох эрх хасах нэмэлт ялаас болж нутаг буцаж чадахгүй байгаа гадаадын иргэд ХЭҮК-т ханджээ

    Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

    Жүжигчин И.Одончимэг Ардын жүжигчин цол хүртэнэ

    Судалгаагаар нийслэлийн нэг иргэн жилд дунджаар бүтэн нэг сарыг буюу 717 цагийг түгжрэлд өнгөрөөдөг нь тогтоогджээ

    АТГ-аас нэгдүгээр эмнэлгийн захирал П.Анхтуяагийн өрөөнд нэгжлэг хийж, баривчилжээ

    Үзүүлэх тоглолтын үеэр цэргийн хоёр албан хаагч автомашинд дайруулжээ

    Эрдэнэт хот цахилгаан авто машин цэнэглэгч цэгээ нэмэгдүүллээ

  • Улс төр
    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

    Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

    З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

    Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

    Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

    Х.Булгантуяа: Ахмадууд өвлөгдөх боломжтой суурь тэтгэвэр авдаг болно

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслийг дэмжлээ

    Б.Жаргалан: Та нар Онтрэ-ийн асуудлыг наймаалцчихсан юм биш үү. Өчигдрийн мэдээллийн араас Онтрэ-ийн хувьцаа өсчихсөн

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

    Хууль бусаар нядлах гэж байсан 400 гаруй муурыг аварчээ

  • Эрүүл мэнд

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

    Жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг хэрэглэж эхэлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

Тасрах шахсан Алтан ургийг амиараа аварсан Самар хатан

by
2016-09-23 15:02
in Энтертайнмент
0
SHARETWEET
\"\"
Самар хатан Хиад аймгийн боржигон овогтон бөгөөд эцэг нь Элбэг нигүүлсэгч хаан байжээ. Самар гүнж 1380-аад оны үед төрсөн бөгөөд Хятадаас эргэн ирсэн монголчуудын эх нутагтаа өсөж өндийсөн боржигон овгийн анхны үеийнхний нэг байлаа. Элбэгхаан Хоохай Даюугийн хүү Батулаг дуудан авчраад: \”Би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг чинсан болгоё\” гээд Самар охиноо хатан болгон өгсөн билээ. Хэдийгээр Элбэг хаан ийн далдуур санаа өвөрлөж өс хонзон санаж болох нэгнийг номхотгосон ч, түүний хамгийн аюултай дайсан нь харь гадны хэн нэгэн, эсвэл урьдын холбоотнууд нь биш, харин өөрийнх нь гэр бүлийн дотор байжээ.
Самарын эх Хобэгунтай Элбэг хааны их хатан байв. Хаан залуухан бага хатан авсанд тэрбээр их гомдон бухимдаж байв. Гэтэл энэ удаад өөрийн гэм нүглээ цайруулах улс төрийн зорилгоор охиныг нь булаан авсанд улам дургүйцэн өөртэйгээ элбэх хүнийг олж, Элбэг хааныг хөнөесөн бөгөөд дараа нь түүнтэйгээ гэр бүл болж, улсыг хаангүй болгон, төрийг ганхуулав. Ийнхүү завсар хоорондуур гарч ирсэн Адай хаан ойрадыг ихэд дийлэн, Батула чинсанг алж, хүүг нь олзлон авсны дараа мөн л олзонд ирсэн Самар хатан Адай хааны дэргэд ирээд хөвгүүнээ буцаан аваачихыг гуйсанд, Адай зөвшөөрөн, Тогооныг ойрадад хүргүүлсэн байна.
Тогоон тайшийг нас барсны сүүлээр түүний хөвгүүн Эсэн тайш болж, ойрадын ноёдыг толгойлох болжээ. Нөхөр, хүү нараа амь үрэгдсэний дараа Самар хатан ач хүү Эсэнгээ ойрадын тайш болж, түүний садан төрөл болох алтан ургийн эрчүүдийг хараа хяналтандаа оруулсан харийнхнаас чөлөөлж, ойрад монгол овог аймгийг нэгтгэхийн төлөөх тэдний тэмцлийг үргэлжлүүлэхийг хүсэж байв.
Өвөг эцэг болон эцгийнхээ амь насаа зориулсан үйлсийг үргэлжлүүлэхээр шийдсэн Эсэн тайш богинохон хугацаанд монгол овог аймгуудыг өөрийн тугийн дор хялбарханаар нэгтгэхдээ заримыг нь дайлаар мордон хураасан ч, ихэнхийг нь ухуулан сэнхрүүлж, хүчин хавсаргажээ.
Ийнхүү монголчууд хүч хавсран нэгдсэнээр дайчин удирдагчийнхаа тугийн дор дахин дэлхийн хязгаарт хүрэхэд бэлэн болжээ. Монголчууд Эсэн тайшийн удирдлага дор лалын шашинт улсын хаан ба Мин улсын эзэн хааныг ялав. Гэвч Эсэн тайш эмэг эхийнхээ насан туршдаа тууштай зүтгэж ирсэн зорилгыг бүрэн дүүрэн гүйцэлдүүлж чадахгүй байсан нь, түүний цаашдын үйл хэрэгт ихээхэн саад тотгор болжээ.Самар хатан ач хүүгийнхээ явуулсан аян дайн, хоорондоо эвдрэлцэн тэмцэгч язгууртнуудыг төвшитгөсөн явдал, урьд цагийн боолуудын увайгүй араншинг номхотгон дарсныг үргэлж дэмжиж иржээ.
Эсэн анх тайш болох үедээ ойрад, монголын ард түмнийг боржигон угсаатны захиргаан дор нэгтгэх Самар хатны хүслийг дагадаг байв. Үүний тулд хоёр овог аймгийн язгууртнуудыг ураглах нь зүйтэй гэж үзээд, Эсэн өөрийн дүү охиноо шинэ боржигон хаанд өгчээ. Түүний энэ санаа амжилттай хэрэгжиж, дүү нь хүү төрүүлжээ. Боржигон монгол эцэгтэй, чорос ойрад эхтэй бяцхан хүү төр барих хамгийн боломжтой хүн байсан боловч эцэг нь өөрийнхөө өөр нэгэн хүүг хаан угсаа залгамжлуулахаар шийдсэн нь улс төрийн бодлогын алдаа болжээ. Энэ учир шалтгааны үүднээс Эсэн тайш их хааныг түлхэн унагааж, боржигон овогтны өөрийн хүнийг тоглоомын хаан болгон суулгав. Энэ удаад Эсэн охиноо өргөмжилж суулгасан шинэ хааны хүүд өгчээ.
Гэвч тухайн үеийн учир битүүлэг нөхцөл байдлаас болж, түүний төлөвлөгөө нуран унасан тул Эсэн тайш эмэг эхийн садан төрөл болох боржигон овгийнхныг улам бүр үзэн ядах болов. Хэдийгээр Эсэн тайш тэднийг аврахын төлөө тэмцэж байсан ч, боржигоныхон түүнтэй нэгдэхээс удаа дараа татгалзаж, бүр түүнийг эсэргүүцэх болов. Үүнээс болж Эсэн тайш монголчуудад хааны угсааны гэр бүл байх хэрэггүй гэсэн дүгнэлтэнд хүрч, тэднийг бүгдийг устгахаар шийджээ. Түүний монгол ноёдын эсрэг явуулсан үйл ажиллагааны улмаас 1452 он гэхэд боржигон овгийн 44 язгууртан, 33 хэргэмтэн, тэдэнд үнэнч зүтгэж явсан 61 цэргийн жанжин амь насаа алдсан байдаг.
Тэр тухайд боржигон угсааны Агваржин жононгийн хүү Харгуцаг Дүүрэн тайж өөрийн нөхөр Нагачутай зугтан гараад, Цагаадайн хаант улсад очин алагдахад, Нагачу харин амьд гарсан байна. Энэ үед Самар хатан өндөр настай болсон ч амьсгал хураахаасаа өмнө дахин нэг томоохон тулаан хийхээр бэлтгэж байв. Энэ удаа түүний дайсан нь өөрийнх нь төрсөн ач хүү байв. Тэрбээр эмээгийнхээ овог нэгт садан төрлийн бараг бүх эрчүүлийн амийг хөнөөж, боржигон овогтныг дахин хаан төр барих боломжгүй болтол доройтуулан сүйрүүлээд байв.
Эмэг эх нь ач хүүгийнхээ эсрэг явуулсан тэрхүү тулаан бол боржигон овогтноос цор ганцаар үлдсэн нялх нярай хүүг аварч үлдэхийн төлөө тэмцэл байв. Үнэхээр ч Харгуцаг Дүүрэн тайжийн хатан Цэцэг нөхрөөсөө бие давхар үлджээ. Цэцэг бол Эсэн тайжийн охин байв. Эсэн тайж охиноо бие давхар үлдсэнийг мэдээд өөрийн бодлоо гүйцэлдүүлэхээр завдав. Энэ нь охин Цэцэгээс хүү төрвөл амийг нь егүүтгээд охиноо өөр хүнд богтлон өгөх явдал байв. Харин Самар түүнээс өрсөн гучинцар охиноо зугтаалган, эсэн мэнд хүүгээ төрүүлтэл олохооргүй газар нуужээ. Тэр үед Эсэн тайшийн охин нас бие залуу байсан ч эр нөхрөө алдаад удаагүй байсан бөгөөд нярайлах цаг нь ойртсоор байв.
Хэрэв түүнэзс төрөх хүүхэд хүү бол Самар хатны хувьд түүний боржигон овогтноос хаан ширээ залгамжлах сүүлчийн хүн болох найдлага төрүүлж байв. Самарын хувьд гучинцар болж мэндлэх тэр бяцхан хүү Чингис хааны хууль ёсны удам угсааны хүн төдийгүй, өөрийн өвөг эцэг болон эцгийнхээ залгамжлагч тул их хаанд өргөмжлөгдөх зүй ёсны эрхийг шууд өвлөх ёстой байв. Самар төрөх гэж буй хүүхдийн эх болох түүний гуч охин хоёрын хооронд хүний амьдралын бүхэл бүтэн дөрвөн үеийн зөрүү байсан ч, хоёулаа бага залуу насандаа өөрөөс нь бараг үл хамаарах улс төрийн бурангуй үйл явдлын эргүүлгэнд эр нөхрүүдээ алдаж бэлэвсэрснээрээ нэгэн ижил хувь тавилантай болсон байв.
Тэд өөрсдийн амь нас, ахуй амьдралын төлөө бус харин улс үндэстнийхээ сайн сайхны төлөө амьдрах ёстой гэсэн үүрэг хариуцлагыг тухайн цаг үед амьдарч байсан өөр бусад хэн хүнээс ч илүүтэй бат чанд ойлгосан байв. Залуу эх амар тайван амаржсанд, хүү төржээ. Энэ үед нуудгай төрсөн боржигон хүүгийн ирээдүйг бэлгэдэн Баянмөнх гэдэг нэр хайрлажээ. Бяцхан хүү Баянмөнхийн өвөг эцэг охиноо ямар хүүхэдтэй болсныг яаралтай мэдэхээр эрлийн баг бүрдүүлэн явуулав.
Тэр эрлийн хүмүүст тушаахдаа: \”Хэрэв охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна\” гэсэн маш тодорхой бөгөөд хатуу даалгавар өгч явуулжээ. Эрлийнхэн явсаар Цэцэгийн байгаа газрыг мэдэж олж очиход, залуу эх эдгээр хүмүүс ямар. зорилготой байгааг сайн мэдэж байсан тул, тэднээс айсан дүр үзүүлэлгүй ажигч үгүйгээр хүүгийн өлгийг задлан, өвөр дээрээ аван, тэдний өөдөөс харуулан тосохдоо, хуруугаараа хүүгийнхээ өлгийний даавууг халхалж, төмсгийг нь салтаан доогуур арагш гатан, эрэгтэй хүүхэд гэж мэдэгдэхгүйгээр дарж шээлгэжээ. Эрлийн багийн ахлагч түүний хүүхдийг сайн харж авлаа хэмээн итгэхдээ, Эсэнд: \”Охин байна\” гэж дуулгажээ.
Цэцэг хатны хүүг нэг нас хүрмэгц, Самар хатан илүү бат найдвартай хэмээн өөрийн ордондоо аваачжээ. Эсэн ч охиноо дахин богтолжээ. Эмэг эхийнхээ нууц явуулгыг тааварлаж, хар авсан Эсэн тайш дахин магадлахаар шийдэв. Самар хатан ч түүнийг хуурахын тулд нэгэн зарцын охинтой хамт байлгах болов. Ингээд хатан эх Самарын гэрт эрлийн багийн ахлагч хүүхдийн хүйсийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг батлан шалгахаар ирэхэд, хатны өргөөнд байсан нөгөө охин хүүхдийг үзүүлэхэд, Эсэн тайшид яахын аргагүй зээ охинтой болсон байна гэж хэлжээ. Гэвч эцсийн бүлэгт нууц задарч, болсон явдлыг шивэр авир ярилцах болжээ. Нэгэн удаа эрлийн хүмүүс бас л ирэв. Хатан нялх хүүгээ хөмөрсөн тогоон дотор нууж, дээр нь аргал асган аргалжээ.
Эцэст нь эмэг эх, ач хүү хоёрын дайсагнал үнэн хэрэгтээ ил, цагаандаа тулав. Эсэн тайш хүүг өөр газар аваачихыг эсвэл эмэг эхдээ мэдэгдэлгүйгээр хулгайлахыг удаа дараа оролджээ. Гэвч гурван жилийн турш Самар хатан бяцхан хүүг ийнхүү нууж халхалсан бөгөөд цаашид удаан үргэлжлүүлэх боломжгүй болсныг ойлгожээ. Энэ үед Самар хатан ная гаруй наслаад байсан бөгөөд хөгшин хонины насгүй болсон тул нэг л өдөр мөнх бусыг үзэж, бяцхан хүүгээ гарцаагүй үхэлтэй нүүр тулган үлдээх болоод байв.
Энэ үед Харгуцаг тайжийн анд нехөр Нагачу ойрадад буцаж ирээд Эсэнтэй тайштай шууд уулзахаас зүрхшээж, түүний эмэг эх Самар хатантай уулзжээ. Самар хатан Нагачу баатарт хандан: \”Та нарыг зугатааж явах үед Харгуцагийн эхнэр бөгөөд Эсэнгийн охин Цэцэг бие хүнд болоод 7 сар болсон. Эсэн түүнийг өөр эрд өгөх гэсэнд Харгуцаг тайжийг амьд байгаа цагт яасан ч өөр эрд гарахгүй гэсэн ч эцгээсээ зөрж чадалгүй ойрадын Орбай Хожигэрт мордсон. Одоо түүнээс нэг хөвгүүн төрсөн буй. Тэр бол Харгуцаг тайжийн үр гом\” гэж нууцыг задалжээ. Нагачу баатар Цэцэг хатантай очиж уулзаад, Хархуцаг тайжийн түүнд дамжуулсан үгийг хэлж өгөөд, Самар хатнаар Эсэн тайштай уулзахыг гуйлгажээ.
Самар хатан Эсэнтэй уулзаж: \”Нагачу буцаж ирвэл чи уулзах уу\” гэсэнд Эсэн \”Уулзахгүй\” гэжээ. \”Нагачу хэрэв Харгуцаг тайжийг алсан бол чи бас түүнийг алах уу\” гэсэнд Эсэн тайш \”Алахгүй\” гэжээ. Ингэхэд нь Самар хатан Нагачуг Эсэн тайштай уулзуулж, Харгуцаг тайжийг Нагачу алсан гэж үнэмшүүлэхэд, Эсэн эмэг эхийнхээ үгэнд итгээд, Нагачуг өршөөн хэлтрүүлжээ. Самар хатан их хааны удмыг ирээдүйд залгах гурван настай жаахан хүүгээ өөрийн ач хүү Эсэнгийн захирдаг газраас оргуулан, үнэн сэтгэлт монголчуудын ивээлд өгөхөөр шийдсэн нь, түүний өөрийн овог угсаа улс үндэстнийхээ төлөө хийж чадах хамгийн сүүлчийн гавьяат үйлс байв.
Зорилго нь тун хэцүү бөгөөд аюултай байлаа. Гэвч хүүг монголд хүргэж чадах итгэлтэй сайн хүмүүсээр баг бүрдүүлж чадав. Үүний тулд Нагачуг сэм дуудан уулзаж, Баянмөнхийг монголд нуун хүргэх аргыг зөвлөсөнд, Нагачу \”Ойрадын Өгэдэй баатар 13 наснаасаа Эсэнийг дагаж өмнө тийш дайлан, умар тийш байлдаж, түүнд үхэн хатан зүтгэсэн боловч хүндээр шагнаагүй гэж гомдолтой байдаг.Түүнд лавтайяа итгэж болно\” гэжээ. Үүнийг Самар хатан зөвшөөрснөөр, Нагачу Өгэдэй баатартай уулзан: \”Самар хатан Чингис хааны алтан ургийн хойч үеийг аварч, түүнийг монгол дахь төрөл садных нь дэргэд хүргэхээр бодож байна. Хэрэв та хожмын өдөр хүндээр хүндлэгдье гэвэл Самар хатанд оч. Чингис хааны алтан ургийн хойч үеийг аварсан хүн энэ бие байтугай үрийн үрдээ монголчуудад дархан өргөмжлөгдөх болно\” гэж хэлэхэд, Өгэдэй баатар ихээр баярлан, Самар хатантай уулзсанаар түүнийг Харчины Болой тайж, Сартуулын Баяндай мэргэн, Хонгирадын Эсэлэй нарын хамт баг бүрдүүлэн явуулахыг Самар хатан зөвшөөрөн, даатгажээ.
Багийнхан өдрийн сайныг товлон, хүүг авч мордов. Эсэн тайш энэ тухай сонсоод ихэд уурласан боловч нөгөө талаар Самар хатны гараас гарсан завшааныг ашиглан, бяцхан хүүг өөрийн гартаа оруулж авах боломж олдлоо хэмээн баярлав. Ингээд нэгэн хүчирхэг баг бүрдүүлэн, түүний хойноос нэхүүлжээ.
Тэд балчир хүүг авч яваа цөөн морьтон баатруудыг хөөн гүйцэж, хүүг булаалдан харвалдав. Хүүг олж авчирсан хүнд өндөр шагнал амласан тул эрэлд олон хүн оролцжээ. Эцсийн бүлэгт хүүг нууж аргацаахаас аргагүй болоход ов мэхтэй зугтагсад Эсэнгийн хүмүүсийг төөрөлдүүлж, өлгий ор хийж дотор нь хүүг маш сайн уяад нуужээ. Эрлийнхэн бүхий л газрыг самнан эрсээр хүүгийн байгаа газрыг олохын даваан дээр Самар хатны талын хүмүүсээс нэг нь өрсөн тэр зүг давхив. Эсэнгийхэн ч араас нь давхилдаж, түүнд мориноосоо бууж, хүүг авах завдал өгөхгүйгээр тун ойрхон нэхэж иржээ.
Одоо зөвхөн хүүгийн нуусан газрын дэргэдүүр морины хар хурдаар өнгөрөх явдал дундаа бөхийж, өлгийнөөс нь нумны үзүүрээр гогдон авах ганцхан боломж үлдээд байв. Ийнхүү амь дүйн тэмцсэн шаламгай баатар эр нумны үзүүрээ өлгийд хүргэж гогдоод тэр чигээр нь агаарт өргөж, мориныхоо давхих чигт эгц урагш хөөргөн шидэв. Тэгмэгц өлгий газар унахын алдад аврагч эр гавшгай нь аргагүй тосч аваад, хурдаа огт сааралгүйгээр Эсэнгийн хүмүүсээс хол тасран, давхин оджээ. Хүүг оргуулсан хүмүүс олон хоног аялсны эцэст Самар хатныг хүндэтгэн итгэж явдаг нэгэн сайхан сэтгэлт айлд хүүг даатган үлдээж чадсан байна.
Ийнхүү нэгэн гэр бүлийн үе үеийн төлөөлөгчид болсон хоёр эх нэгэн сэтгэлээр хэцүү бүхнийг хамтдаа туулж, нялх үрийнхээ амь насыг аварч чадсанаар үл барам дараагийн ирэх тавин жилд монголын түүхэнд тохиох олон, олон үйл явдадд эмэгтэйчүүд голлох үүрэг гүйцэтгэх эх үндсийг тавьж, улс үндэстнийхээ хувь заяаг нэгдэл нягтрал, хамтын ажиллагааны зөв гольдролд оруулж чаджээ.
Гэвч боржигоны гал голомт дахин сэргэх цаг арай болоогүй байлаа. Эсэн тайш улсыг захирч байсан ч түүний эмэг эхийн ач хүүгээ олны нүдний өмнө ялсан явдал нь түүнийг аргагүйн эрхэнд дагасан овог аймгийнхны дунд эсэргүүцэх явдлыг нэмэгдүүлж, улмаар энэ хөдөлгөөн. 1454 онд бослого болон өрнөжээ. Самар хатан ийнхүү энэ тэмцэлд ялсан бөгөед хожмын нэгэн өдөр агуу их үйлсийн эхлэл болно хэмээн зөн совингоороо итгэсээр энэ явдлаас хойш тун удалгүй наяад насандаа бие баржээ.
Хэдийгээр Самар хатан ойрадад ураглаж, ойрадын хүн болсон ч хатан ухааныхаа тэнхээгээр улс монголоо аварч хамгаалахын тулд ач хүү Эсэнтэй ширүүн тэмцэлдэж, бараг өстөн дайснууд болж байж Баянмөнхийг авран хамгаалсан байна. Ийнхүү Монгол Улсын хаант төрийг эзлэн суух алтан ургийн хойч гэх хүнгүй болоод байсан түүхэн эгзэгтэй цаг мөчид энэхүү эмгэнэлт байдлыг соргогоор олж харсан Самар хатны ухааны тэнхээ, холч хараа хатуу тэмцлээр аврагдан хамгаалагдсан Баянмөнх хожим нь Монгол Улсын хаан суусан Даян хаан Батмөнх болон хойч үеийн хаадыг төрүүлсэн бөлгөө.
zaluu.com
ShareTweet

Related Posts

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Нийгэм

2026-07-06 16:04
АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ
Дэлхий дахинд

АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

2026-07-06 10:14
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
Нийгэм

Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ

2026-07-06 09:14
}

Шинэ мэдээ

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

by undesten
2026-07-06 16:04
6

АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

by undesten
2026-07-06 10:14
2

Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ

Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ

by undesten
2026-07-06 09:14
0

Жолоодох эрх хасах нэмэлт ялаас болж нутаг буцаж чадахгүй байгаа гадаадын иргэд ХЭҮК-т ханджээ

Жолоодох эрх хасах нэмэлт ялаас болж нутаг буцаж чадахгүй байгаа гадаадын иргэд ХЭҮК-т ханджээ

by undesten
2026-07-06 08:37
0

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

by undesten
2026-07-05 11:57
4

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

by undesten
2026-07-04 16:48
5

Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

by undesten
2026-07-03 19:21
5

З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

by undesten
2026-07-03 18:56
2

Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

by undesten
2026-07-03 16:37
1

Жүжигчин И.Одончимэг Ардын жүжигчин цол хүртэнэ

Жүжигчин И.Одончимэг Ардын жүжигчин цол хүртэнэ

by undesten
2026-07-03 15:45
2

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай