2016 оны 10
дугаар сарын 19-ний өдөр аль нам орон нутгийг удирдах вэ гэдэг нь шийдэгдэнэ.
Үүнийг бид орон нутгийн сонгууль гэж нэрлээд байгаа. Үнэндээ УИХ болон Иргэдийн
хурлын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт авчихсан. Тиймээс энэ ялалтаа
баталгаажуулах болов уу гэсэн таамаг бий. Гэвч иргэдийн итгэлийг алдсан, төрийн
албыг төрлийн алба болгосон, өмнөхөө үгүйсгэсэн, өш хонзон авч буй мэтээр
төрийн халаа сэлгээ хийсэн гээд олон үйл явдлууд хоёр сар гаруйн хугацаанд
өрнөлөө. Тиймээс ч орон нутгийн сонгуулиар иргэд МАН-д хариуцлага тооцож мэдэх
юм гэсэн таамгийг ч дэвшүүлж болохоор.
Дөрвөн жил дур
зоргоороо аашласан АН-ынхан ёстой л
хатуухан сануулга өгчихсөн үү гэмээр сонголтыг иргэд хийсэн шүү дээ.
Тэгвэл энэ орон нутгийн сонгуулиар МАН-д ч бас сануулга өгөхийг үгүйсгэх
аргагүй. Гэвч МАН-д сануулга өгөөд хэнийг сонгох вэ гэдэг нь эргэлзээтэй.
АН-ынхан яаж ч аашлаж байлаа. МАХН-д саналаа өгье гэхээр өөрийн толгойтой хүн
ганц ч үгүй бүгд нэг хүнийг тахин шүтэгчид. Бусад нь гэхээр авах юм түү ч алга.
Бүгд л албан тушаал эрх мэдлийн төлөө сүнсээ ч худалдаж, сүүдрээ ч арилжаалахад
бэлэн хүмүүсийн нэгдэл. Тэгэхээр хэнд саналаа өгөх вэ гэдэг сонголт, эргэлзээ
иргэдийн өмнө бий болчихоод байна.
Намууд 10
дугаар сарын 1-ний өдөр буй сонгуулийн сурталчилгааны нээлт эхэлтэл бэлтгэлээ
базаасаар. Иргэд ч хэн ч саналаа өгөх вэ гээд эргэлзэж, тээнэгэлзсээр. Яг л их
тулааны өмнөх нам гүм шиг.