Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь Улс, Нийслэл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж болон бусад хөрөнгийн эх үүсвэрээр Нийслэл хотод хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн багтайгаар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг байгууллага байдаг. Энэ байгууллагыг НИТХ-ын төлөөлөгч Балжиннямын Мөнхбат удирдан ажилладаг.
Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа сургууль цэцэрлэгээс эхлээд олон бүтээн байгуулалтын ажилд хяналтын үүрэг гүйцэтгэдэг энэ байгууллагын дарга хувийн компанийн гүйцэтгээгүй ажлыг гүйцэтгэсэн болгож их хэмжээний мөнгө завшсан байна.
Тодруулбал, НХОГ-ын дарга Балжиннямын Мөнхбат Налайх дүүргийн 2-р хорооны 48-67 дугаар байрны гаднах инженерийн шугам сүлжээний засварын ажлыг “Сагсай өргөө” гэх компаниар ажил гүйцэтгүүлэхдээ тухайн компанийн удирдлагуудтай хуйвалдан, тэдний хийгээгүй ажлыг хийсэн мэтээр болгож, хуурамч баримт бичиг, зураг материал бүрдүүлүүлэн 700 орчим сая төгрөгийг урьдчилан олгуулан тодорхой хувийг нь хувьдаа завшжээ.
Төрийн нэрийн өмнөөс захиалагчийн хяналтыг байнга тавих үүрэгтэй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат гэх хариуцлагагүй удирдлагатай байгууллага, зарим авлигачин албан тушаалтан, мэргэжилтнүүдээс болж нийслэлчүүд бид хохироход хүрээд байна.
Тийм атал төсвийн хөрөнгөнөөс “хулгай хийсэн” байгууллагын дарга нь хууль хяналтын байгууллагад шалгуулж, хариуцлага хүлээх нь бүү хэл, өнөөдөр НИТХ-д дахин сонгогдохоор нэр дэвшчихсэн явааг юу гэж ойлгох вэ?
Төрөөс хулгай хийсэн, хулгайлахыг завдсан ийм этгээдүүдийг ЭЦГ, АТГ зэрэг хууль хүчний байгууллагууд хараандаа авч шалгах нь зүйтэй бус уу!!!