Индонез улсын Бизнесийн өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо нь Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр өрсөлдөөний байгууллага болон хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр 3 шатны төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд уг төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн туршлага солилцохоор ШӨХТГ-ын бие бүрэлдэхүүн өнгөрсөн 09 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд тус улсын Өрсөлдөөний байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Уг сургалтын үеэр Монгол улсын ШӨХТГ-ын байцаагчдад Индонез улсын өрсөлдөөний хууль тогтоомж, хэрэгжүүлэх арга механизм, өрсөлдөөний асуудлаар хяналт шалгалтын ажил явуулах аргазүй, картель, үгсэн хуйвалдах байдлыг таслан зогсоох, илрүүлэх, монополийн зохицуулалт, зах зээл судалгааны аргачлалын талаар мэдээлэл өгч, харилцан туршлага солилцсон юм.
Дашрамд дурдахад ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарыг тус улсын Парламентийн дээд танхим болох Төлөөлөгчдийн танхимын Худалдаа эдийн засгийн Зургадугаар байнгын хорооны дэд дарга Азам Азман Натавижана тэргүүтэй парламентийн гишүүд хүлээж авч, өндөр ач холбогдол өглөө.