Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг 100 айл дахь үйлчилгээний 2 дугаар байранд, мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Мишээл, Драгон, Оргил, Дүнжингарав, И-март төвүүд дээр үзүүлж байна.
Тэгвэл улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс буюу ирэх Даваа гарагаас эхлэн нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр төвийн 6 дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс, мөн өөрт ойр байрлах үйлчилгээний нэгдсэн төвд хандан Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, лавлагаа, үйлчилгээг авах боломжтой боллоо.
Иймд иргэд, аж ахуй нэгжүүд УБЕГ-ын 100 айл дахь үйлчилгээний 2 дугаар байранд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхгүй болсныг анхаарна уу!
Эх сурвалж: УБЕГ