МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан чиглэлийн дагуу төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн удирдлагыг есдүгээр сарын 25 гэхэд бүрэн чөлөөлж, шинээр томилох чиглэлийг Засгийн газарт үүрэг болгосон. Энэ дагуу өнөөдөр ОХУ-ын Москва хотноо УБТЗ-ын ерөнхий хорооны хурлыг албан ёсоор зарлан хуралдуулж байна.
Энэхүү хуралдаантай холбогдуулан УБТЗ-ын ҮЭХ-оос мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.Баяраа \”Төмөр замчдын дунд урьдчилан тархсан мэдээллээр УБТЗ-ын ерөнхий хорооны хурал ирэх сарын 10-д гаргаад болох товтой байсан. Гэвч өнөөдөр ОХУ-ын Москва хотноо хуралдаж байна. Энэ хурлаар УБТЗ-ын даргыг үүрэгт ажилд нь хэвээр үлдээх, чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Бидний болгоомжилж байгаа зүйл бол төмөр замын удирдлагаар улстөрийн захиалгат хүн орж ирэх вий гэдэг дээр санаа зовж байна. Сүүлийн үеийн мэдээллээр улстөрч хүн УБТЗ-ын дарга болох магадлал байгаа талаар эх сурвалжууд ярьж байна. Олон нийтийн сүлжээгээр ч бичиж байна. Улстөрчид мэргэжлийн байгууллагад орж ирсэнээр мэргэжлийн ажлыг мэргэжлийн төвшинд хийж чаддаггүй. Мөн нийт массын итгэл найдварыг хүлээж чаддаггүй. Хамгийн их болгоомжилж байгаа зүйл нь намдаа ямар нэг \”өр”-тэй хүн УБТЗ-ын дарга болох вий. \”Өр”-өө төлөхийн тулд мэргэжлийн ААН-ийг ашигладаг. Гаргаж байгаа бодлого шийдвэр нь ажилчиддаа хүргэдэггүй. Нэг үгээр мэргэжлийн байгууллагыг хөгжлийг хойш татдаг. Хамгийн ойрын жишээ гэхэд Л.Пүрэвбаатар дарга орж ирсэн цагаасаа л янз бүрийн асуудалд орооцолдож эхэлсэн. Л.Пүрэвбаатар нь төмөр замын мэргэжилтэй хүн ч мэргэшсэн чанараа алдчихсан хүн. Бидэнд дахиад ийм хүн хэрэггүй” гэлээ.
П.Ундрам