Мянга мянган хүүхдийн балчирхан оюуныг гэрэлт ирээдүй өөд залан чиглүүлдэг эрхэм багш нартаа баярын мэнд дэвшүүлье. Хүнээр хүн хийх гэдэг, ухааныг нь ургуулж оюун санааны төлөвшил суулгана гэдэг юутай ч зүйрлэшгүй ховорхон хувь ерөөлтэй ажил билээ. Нарт ертөнцөд эгнэшгүй нандин сайхан үйлсийн эзэд болсон үе үеийн эрдэмтэн багш нар, сурган хүмүүжүүлэгчдээрээ бахархаад ханашгүй.
Ямар ч нөхцөлд боловсролын салбарын хөрөнгө оруулалтаас гар татахгүй, бодлогоор зайлшгүй дэмждэг байж бид эх орны ирээдүй болсон үр хойчоо дэлхийн хүн болгон бэлдүүлж авна. Багш нарын нийгмийн асуудлыг анхаарч, ажлын ачааллыг нь бууруулах, цалин хангамж, урамшууллыг шударга, оновчтой тогтолцоогоор нэмэгдүүлэхээс эхлээд энэ сайхан мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх зэрэг үе шаттайгаар шийдвэрлэх олон асуудал Монголд бий. МАН-ын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт боловсролын салбарт, тэр дундаа багш нар руу чиглэсэн олон ажил тусгагдаад байна.
Багш нарынхаа сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
УИХ-ын гишүүн Сайнбуянгийн Амарсайхан