Хүйтний улирал эхлэхэд ханиад томуунаас гадна улаанбурхан өвчний тархалт нэмэгддэг. Тиймээсаравдугаар сарын 3-наас зургаан сартай хүүхдүүдэд улаанбурханы вакцин хийхээр болсон юм.
Өмнө нь есөн сартай хүүхдүүдэд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаад зургаан сартай хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үүднээс 0 тунгаар хийх аж.
Үүнд нийслэлийн есөн дүүрэг, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул, Булган, Хөвсгөл, аймгийн хүүхдүүд хамрагдах юм байна.
Мөн өнгөрсөн жил уг өвчнөөс сэргийлэх вакцин хийлгээгүй оюутан, 35-аас доош насны иргэдийг заавал хамрагдахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
emch.mn