Франц Улсын Пау хотын Гранде инстонсе трубинал хэмээх Их шатны шүүхийн дэргэдэх Бүгд Найрамдах Улсын Прокурор, Магистратурын үндэсний сургуулийн шинжээч, Парис 5 их сургуулийн Шүүхийн институт болон Пау хотын Их сургуулийн Эрүүгийн эрх зүйн багш Жон-Кристоф Муллер 2016 оны 09 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокуроруудад сургалт явууллаа.
Сургалт \”Франц Улсын эрүүгийн хууль, эрүүгийн процессийн хуулийн зохицуулалт, онцлог, зарим төрлийн гэмт хэрэгт прокурор хяналт тавих онцлог” сэдвийн хүрээнд явагдсанаар прокурорууд 2 улсын эрүүгийн хууль тогтоомжийн талаар харьцуулалт хийх болон Франц Улсын эрүүгийн хууль тогтоомжийн талаар мэдлэг олж авчээ.
Сургалтын үеэр прокурорууд сонирхсон асуултандаа хариулт авч байсан бөгөөд зочин прокурорын зүгээс сонирхолтой, оновчтой асуулт тавьж, идэвхитэй оролцсоныг магтан үнэллээ.
Сургалтын төгсгөлд прокурорууд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж, түүний ажилд амжилт хүслээ. Сургалтыг үйл ажиллагааг УЕПГ-ын ГХЭЗТ-ны хэлтсийн хяналтын прокурор Ш.Баасандорж орчуулан ажиллаа.