Коронавирусний цар тахал дэгдсээр буй энэ үед дэлхийн зах зээлд алтны эрэлт 2020 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 19 хувиар буурч, 892 тонн болсон тухай Дэлхийн алтны зөвлөлийн /World Gold Council, WGC/ тайлан мэдээнд дурдсан байна.
“Хэрэглэгчид цар тахлын нөлөөг мэдэрсээр байсантай холбоотойгоор алтны эрэлт гуравдугаар улиралд 19 хувиар унаж, 892 тонн болсон байна. Энэ нь 2009 оны гуравдугаар улирлаас хойших хамгийн бага үзүүлэлт юм” хэмээн тайланд дурджээ. Энэ хугацаанд алтны нийлүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад 3 хувиар буурсан байна. Оны эхэнд алтны эрэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 10 хувиар бага байсан бөгөөд 2.97 мянган тонн байжээ.
Харин алтны хөрөнгө оруулалтын эрэлт гуравдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20 хувиар өсжээ. Тодруулбал, дэлхий даяар хөрөнгө оруулагчид 222.1 тонн алтан гулдмай болон зоос худалдан авчээ. Энэ үзүүлэлт Хятад, Турк болон Өрнөдийн зах зээлд илүү өндөр байжээ. Үүнээс гадна алтаар баталгаажсан валют арилжааны сангуудаар дамжуулан 272.5 тонн алт худалдан авчээ.
Эх сурвалж: TASS