Хятадын Коммунист нам урт хугацааны зорилтуудын талаар танилцуулсан боловч Ши Жиньпин даргын залгамж халаа хэн болох талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна.
Намын удирдах албан тушаалтнууд дөрвөн өдрийн уулзалт хийсний дараа 2021 оноос хойшхи таван жилийн эдийн засгийн үндсэн бодлогыг тодорхойлсон мэдэгдэл Пүрэв гарагт гарав.
Хятад улс дотоодын эрэлт хэрэгцээгээ өргөжүүлж, бүтцийн шинэчлэлийг ханган нийлүүлэлтийн сүлжээнд шилжүүлэх замаар экспортоос хараат байдлаас шилжихийг зорьж байна гэжээ.
Түүнчлэн 2035 он хүртэлх урт хугацааны зорилтуудын талаар дурьдсан бөгөөд үүнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг дунд зэргийн хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх зэрэг оржээ. Түүнчлэн Хятад улс инновацийн дэлхийн тэргүүлэгч орон болох зорилт тавина гэжээ.
Хятадад тулгарч буй бэрхшээлүүдийн тоонд АНУ-тай хийсэн маргаан, коронавирусын цартахлын улмаас дотоодын эдийн засагт үзүүлэх хохирол багтаж байгаа юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар тус улсын урт хугацааны зорилтууд Си Зиньпиний эрх мэдлийг удаан хугацаанд хадгалах үндэс суурийг бэхжүүлж магадгүй юм.