Хятадын эрх баригчид иргэдээ одоогоор Японд аялахгүй байхыг зөвлөж байна.
Тэд үүнийгээ Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн Тайванийн талаар хэлсэн үгний хариу арга хэмжээ гэж тайлбарлав.
Хятадын Гадаад хэргийн яам Баасан гаригт мэдэгдэл гаргахдаа, Такаичиг Тайванийн талаар өдөөн хатгасан үг хэлснээрээ хоёр улсын уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн гэж буруутгажээ. Мөн Японд байгаа хятад иргэдийн амь нас, бие махбодийн аюулгүй байдал эрсдэлд орсон тул анхааралтай байхыг уриалсан байна.
Эргэн сануулахад, Такаичи энэ сарын эхээр парламентын хуралдаанд үг хэлэхдээ Хятад улс Тайванийг заналхийлж, цэргийн ажиллагаа нь амьд үлдэхийн төлөөх аргагүй тэмцлийг үүсгэвэл Япон хөндлөнгөөс оролцоно гэсэн билээ.
Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр энэ оны эхний есөн сарын байдлаар Хятадаас 7.48 сая жуулчин иржээ. Энэ тоо нь бусад улс оронтой харьцуулбал хамгийн өндөр үзүүлэлт юм.











































































