Б.Сүндэръяа буюу Сүнээгийн хойд эцэг нь түүний ээжийг болон Сүнээг хутгалсан хэрэг гарсан. Энэ хэрэгт О.Тамир/хойд эцэг/-ыг холбогдуулан шалгаж, өчигдөр шүүхээс түүнд 12 жил 5 сар хорих ял оноожээ. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцсэн байна. О.Тамирт хамтран амьдрагч эмэгтэйгээ хутгалсан, мөн өөр хүмүүсийн биед халдан хохирол учруулсан гэх үйлдэлд буруутай гэж үзжээ.