УИХ-ын 30 жилийн ойн медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 1000 ширхэг медалийг парламентат ёсыг бэхжүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүмүүст олгохоор төлөвлөжээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Социолизмийн үеийн медалийн тогтолцоотойгоо үлдсэн хоёрхон улс байгаагийн нэг нь манай улс, нөгөө нь хойд Солонгос. Төрийн одон медалийн үнэ цэн ард түмний дунд унчихсан. Намын одон медаль л болсон шүү дээ. Одоо бид нийгэмд хавтгайрсан энэ тогтолцооноос салах цаг болсон гэж би бодож байна. Салбарын медаль, аймаг, сумдын ойн медаль гэх мэтээр…Одоо байгууллагууд ойн медальтай болж байна.
Энгэрээрээ дүүрэн төмөртэй суудаг ард түмэн бол дэлхийд хоёрхон л байна.
Бид энэ байдлаасаа татгалзах ёстой. Шагнал бол шударга ёсны хэмжүүр гэж нэг мрэгэн хүний үг бадйаг. Өнөөдөр монголд байгаа шагнал, одонгийн тогтолцоо шударга ёснй хэмжүүр болж чадахгүй байна. 30,40 настай Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль зүүчихсэн, зарим нь зүүхээсээ ичдэг залуус бий блсон байна. Гэтэл залуу насаа монголын төрд, бүтээн байгууллатад зарсан ахмадуудын энгэр хосон. Хэдэн медалиас өөр юмгүй сууж байна. Хдээн намын тэмдгээс өөр юмгүй л байна. 143 мянган ахмадууддаа насны хишиг тарааж байна. Тиймээс 70 наснаас дээшхи ахмадууддаа нэг мөсөн медалийг нь өгөөд, цаашдаа энэ медаль, одонгийн тогтолцооноосоо салбал яасан юм бэ. Түүнээс өөр арга алга.
УИХ-ын гишүүн Сандагсүрэн: Энэ ойн медалийг ямар шаардлага хангасан хүнд өгөх вэ?
Ахмадуудыг үнэхээр гомдоож байгаа асуудал бол төрийн одон медаль. Баар, рестораны газруудад очоод 10, 20-оор нь бүр шуудайгаар нь өгдөг асуудал замаа алдсан. 30 хүрээгүй залуус Алтан гадас зүүгээд явж байна. Гэтэл насаараа улсад 30-40 жил хөдөлмөрлөсөн ахмадууд салбарын шагнал ч үгүй, Хөдөлмөрийн хүндэт ч үгүй, нүд анихаасаа өмнө төрийн шагнал авахсан гээд горьдод сууж байна. Тодорхойлолтыг нь явуулдаг сум, аймаг, хороо, дүүрэгтээ дэмжигддэг ч Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирээд хэдэн зуугаараа овоолоостой байж байдаг. Тэнд хэн танил тал, улс төрийн намтай нь шагнал авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ тогтоолын төслийг больчих. Бид ийм буруу юм руу ард түмнийг уриалан дууддагаа больё. Өнөөдөр МАН-ынхан бүх төрлийн медалийг хориглочихооч. Янгуяа төвсийн байгууллагууд өргөмжлөл, медаль, цаас хэвлэдгээ зогсоо. Одонг цэгцэлье. Байх ёстой одон байна. Капиталист медаль байхгүй шүү.”>