Японы нийслэл Токио хотод мягмар гарагт коронавирусний халдварын 293 тохиолдол шинээр илэрлээ гэж тус хотын засаг захиргааны төлөөлөгчид мэдээллээ.
Токиод энэ оны нэгдүгээр сард халдварын анхны тохиолдол илэрснээс хойш өдөрт бүртгэгдсэн хоёр дахь өндөр үзүүлэлт энэ болжээ.
Японы нийслэлд амралтын өдрүүдэд коронавирусний цөөн шинжилгээ хийдэгтэй холбоотойгоор мягмар гарагт бусад өдрийнхөөс цөөн тохиолдол илэрдэг байжээ.
Токиод өнөөдрийн байдлаар 33060 хүн халдвар авсан байна.
NHK