Улсын онцгой комиссын шийдвэрээр үзвэр, үйлчилгээ, олон нийтийн үйл ажиллагаа, баар цэнгээний газрын үйл ажиллагааг гурав хоногийн хугацаатай зогсоохоор болжээ.
Шадар сайд Я.Содбаатар “Олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтын дараа гэрийн тусгаарлалтад шилжсэн. Лабораторийн шинжилгээгээр жолоочоос болон түүний гэр бүлийн хүнээс коронавирус илэрсэн нь батлагдлаа. Тийм учраас нийслэлд гурав хоногийн хугацаанд хөл хорио тогтоохоор боллоо. Энэ хугацаанд коронавирусийн халдвар авсан хүмүүсийн хавтлыг тогтоох мөн тандалт судалгаа хийнэ” гэлээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдүүдээ гэрээс гаргахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиарай.