Ирэх даваа
гаригаар гэрлэн дохио харгалзахгүйгээр баруун гар тийш чөлөөтэй эргэдэг журмыг
дөрвөн уулзвар дээр туршиж үзэхээр боллоо. Тодруулбал, Баруун болон Зүүн дөрвөн
зам, Саппоро болон Гэсэр сүмын уулзвар гэсэн замууд дээр туршилт хийх юм байна.
Санал асуулгад оролцсон нийт жолооч нарын 95 хувь нь гэрлэн дохион
харгалзахгүйгээр баруун эргэхийг дэмжжээ.
Эдгээр
дөрвөн уулзвараар гэрлэн дохио харгалзахгүйгээр баруун эргэх нь замын
түгжрэлийг багасгахад бодитой нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж уг журмыг
боловсруулсан байна. Тодруулбал, уулзвар дээр үүсч буй түгжрэлийг 20 хүртэлх
хувиар бууруулна гэж үзжээ.
Нийслэлийн
хэмжээнд 142 уулзвар бий. Харин 48 уулзвараар баруун гар тийш чөлөөтэй эргэх
боломжтой аж. Туршилт амжилттай болвол дараагийн уулзваруудаар баруун эргэх
журмыг батлах юм байна. Гэрлэн
дохион харгалзахгүй баруун эргэж хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаа жолооч эсрэг
урсгалаас буюу ногоон гэрлээр орж ирсэн тээврийн хэрэгсэл, зам хөндлөн гарч
байгаа явган зорчигчид зам тавьж өгөх үүргийг хүлээнэ.
Зарим үед
зам чөлөөтэй ч гэрлэн дохион харж хөдөлгөөн удаашрах тохиолдол гардаг. Тэгвэл
дээрх журам хэрэгжсэнээр нийслэлчүүдийн шүдний өвчин болоод буй түгжрэл,
агаарын бохирдол, дуу чимээ зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.
Үндэстэн агентлаг