АН 2016 оны УИХ-ын ИНХ-ын
сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Эндээс тус намын мөрийн хөтөлбөр,
сонгуулийн стратеги, тактик буруу алдаатай, иргэдэд ойлгомжгүй байжээ гэж
дүгнэж болохоор. Гэтэл энэ алдаагаа засахын оронд хуучин мөрийн хөтөлбөр,
уншихад төвөгтэй танилцуулга/боршур/, 5+ хөтөлбөр, хөх өнгөн дээрх зурган текст
гээд өмнөх сонгуулиар ашигласан зүйлсээ тэр чигээр нь аваад ирж.
Эндээс АН-ыг орон нутгийн
сонгуульд нэг их ач холбогдол өгөхгүй байна уу гэж харж ч болохоор. Ялсан намын
хувьд мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа нь иргэдэд таалагдсан учраас түүнийгээ
барьж ажиллах зүй ёсны хэрэг л дээ. Харин ялагдсан нам бол арай л өөр тактик
төлөвлөгөөтэй энэ сонгуульд оролцмоор санагдах юм.
Ядаж л ард түмний ойлгохгүй
байгаа 5+ хөтөлбөрөө тодруулж, аль хэдий нь хэрэгжихээсээ өнгөрсөн сайн
хөтөлбөрүүд зогсоож, чанартай, чадвартай, идэж уухгүйгээр орон нутгийг удирдана
гээд л сурталчилгаагаа хийчихмээр. Ялсан үедээ боловсруулсан сурталчилгааг ялагдсан үедээ хэрэгжүүлнэ гэж юу байхав. Тэгээд ч эрх баригчид МАН байхад АН-ын мөрийн хөтөлбөрүүд хэрэгжинэ гэдэгт хэн итгэх вэ. Одоо ялагдлын шокноосоо гарч, бодит ертөнцөд хөл тавиач. Эрх баригчдад алдаа олон байна. Ядаж үүгээр нь сурталчилгаагаа хийгээч. \”Түлхүүрээ хаячихсан хүн\” шиг нэг дороо эргэлдээд байх юм.
Шар хүү
Үндэстэн агентлаг