Төрийн албыг төрлийн албан
болгосон томилгоонууд үргэлжилсээр байгаа. Гэвч эрхэм гишүүд төрлийн алба
болгож байгаа энэ үйлдлээ \”огтхон ч мэдээгүй юм байна” гэж тайлбарласаар байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн
Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар нь \”Оюутолгой” компанийн Монголын талыг төлөөлөх
гурван эрхмийн нэгээр сонгогдон ажиллаж байгаа. Гэвч энэхүү томилгоог УИХ-ын
гишүүн Ц.Гарамжав мэдээгүй, гаднаас нөлөөлөөгүй, өрсөлдөөд сонгогдох боломж хүн
бүрт байсан гэж мэдэгджээ.
Монгол Улсын Засгийн газрын
томилгоо УИХ-ын гишүүдэд мэдэгдэхгүйгээр явагддаг болчихсон юм байна.
Үндэстэн агентлаг