Орж ирэхгүй орлогыг тооцож зарлага
гаргаснаас болоод төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасраад байсан цаг
саяхан. Гэм буруутан нь тухайн үеийн УИХ мөн алдагдалтай төсөв боловсруулсан
Засгийн газар. \”Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг үг байдаг. Гэтэл манай төр
дэрний уут цээжин дээрээ хаячихсан атийгаад хэвтэж байгаа хүн шиг л дүр
зурагтайгаар амьдарч ирлээ.
Уг нь энэ алдааг засч, залруулах болов
уу гээд эрх баригчдыг үндсээр нь сольж, сөрөг хүчинд итгэл үзүүлсэн байдаг.
Гэвч тухай үедээ эрх баригчдыг шүүмжилж төсвийн алдагдлыг буруутгаж байсан
сөрөг хүч өнөөдөр 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв боловсруулж, УИХ-д
өргөн барихаар явж байгаа тухай АН-ын дарга З.Энхболд өөрийн цахим хуудсаар
мэдээллээ.
Өөрөөр хэлбэл шүүмжилж байснаасаа 2.6
дахин их алдагдалтай төсөв боловсруулчихаад л сууж байна.
Монгол Ардын намын 2016 оны УИХ-ын сонгуулийн
мөрийн хөтөлбөрт төсвийн алдагдлийн тухай тун гаргацтай өгүүлсэн байгааг харж
болно.
Тэгвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын боловсруулсан төсөв буюу хасах 2.6 их
наяд төгрөг.
Энэ улс чинь хаа хүрэхээр тэмүүлнэ вэ. Төсвийн алдагдал жил жилээр
нэмэгдсээр ирээдүйгээсээ идэх хоолыг нь зээлсээр л байна шүү дээ. Хэн хэзээ
үүнийг засч, хэний гараар төсөв алдагдалгүй батлагдах юм бол оо.
Үндэстэн агентлаг