Хурхирах нь тархийг гэмтээдэг. Австралийн эрдэмтэд ийм дүгнэлт гаргажээ. Байнга хурхирдаг, 40 нас гарсан хүмүүсийн тархийг сканирдахад тархины саарал эдийн хэмжээ эрүүл хүмүүсийнхээс бага байсан байна. Тархины анхаарал, хөдөлгөөн, ой санамжийг хариуцсан хэсэг хамгийн их гэмтдэг байна.
Хурхирдаг хүмүүсийн амьсгаа шөнөд олон зуун удаа саатдаг ба амьсгал боогдсоноос огцом сэрдэг. Энэ үеэр тархины хүчилтөрөгчийн хангамж муудсанаас тархины даралт огцом өөрчлөгдөж, саарал эд аажмаар гэмтэж эхэлдэг юм байна. Түүнээс гадна хурхирдаг хүмүүсийн хариу үйлдэл хийх хурд багассанаас автын осолд илүү өртөмтгий байдаг гэнэ.
emch.mn