Коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх хүрээнд Туркийн эрх баригчид 12 дугаар сарын 31-нээс 1 дүгээр сарын 4-нийг хүртэл хөл хорих цаг тогтоох шийдвэр гаргажээ.
Энэ тухай Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Анкарад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
“Өмнө нь тогтоосон хязгаарлалтуудын үр дүнг бид одоо л харж байна. 12 дугаар сарын 31-ний 21:00 цагаас 1 дүгээр сарын 4-ний 05:00 цаг хүртэл хөл хорих цаг тогтооно” хэмээн тэрбээр хэлжээ.
Эрдоган өмнө нь 11 дүгээр сарын 30-нд ажлын өдрүүдэд 21:00 цагаас 05:00 цагийн хооронд, мөн амралтын өдрүүдэд хөл хорих цаг тогтоохоо зарласан юм. Энэ үеэр мөн хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлэгсдийн тоог хязгаарлажээ.