Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 2-3 өдөр ажиллаж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болсон байна. Мөн энэ үеэр жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо үзлэг хийх аж.
Үзлэг Сэлэнгэ аймагт энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Аймгийн нэгдсэн эмнэлэгт, Дархан-Уул аймагт 10-ны өдөр хийгдэнэ.
Үзлэгээр хагалгаа хийх шаардлагатай онош тогтоогдсон хүүхдүүдэд Япон эмч нар энэ оны 11, 12 дугаар сард ирж үнэ төлбөргүй хагалгаа хийх юм байна. Хэрвээ таны хүүхдэд зүрхний ямарваа нэг эмгэг ажиглагдаж байвал өрхийн эмчээрээ дамжуулан үзлэгт бүртгүүлэх боломжтой.