БНХАУ-ын \”Bank of China” манайд өөрийн
салбарыг нээх хүсэлтийг албан ёсоор тавиад байгаа. Тэгвэл нэмэгдээд ХБНГУ-ын \”Deutsche
Bank”, АНУ-ын \”Goldman Sachs” банкууд Монголд үйл ажиллагаа явуулах
хүсэлтээ илгээжээ.
Энэ тухай \”Гаднын банкууд хувийн хадгаламж, бага хэмжээний зээл
олгох бизнес рүү орохоос илүүтэйгээр хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа
явуулах сонирхолтой байгаа. Энэ саналуудыг Сангийн яам судлаж үзээд Монголын
санхүүгийн салбарыг бодлогын төвшинд хамгаалахын тулд Банкны тухай хууль болон
бусад хууль тогтоомжийн хүрээнд ямар өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар
санал авахаар Монголбанканд албан тоот хүргүүлсэн\” гэж Сангийн дэд сайд
Х.Булгантуяа мэдээлсэн байна.
Гадны банкууд орж ирснээр арилжааны банкуудын зээлийн хүү буурч, шударга
өрсөлдөөн бий болно гэж эдийн засагчид үзэж байгаа. Банкны тухай хуулиар гадны
банк манай улсад үйл ажиллагаа явуулахын тулд төлөөлөгчийн газраа байгуулах
ёстой байдаг. Тэгвэл өнөөдөр манай улсад 5 банк төлөөлөгчийн газраа нээгдээ
байгаа аж.
Үндэстэн агентлаг