АНУ-д даваа гаргийн байдлаар 614 117 хүнд коронавирусний вакцин хийгээд байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээллээ.
АНУ-ын Засгийн газрын коронавирусний вакцины асуудал хариуцсан хөтөлбөр тухайн өдрийн байдлаар бүх 50 муж улс, Вашингтон хот, Пуэрто-Рикод 4.6 сая вакцин тун хүргэжээ.
Улс даяар түгээсэн вакцинуудын тоонд “Pfizer/BioNTech”, “Moderna” компаниудын аль алины вакцин багтаж байгаа боловч одоогоор “Pfizer”-ийн вакциныг хүмүүст тарьж байгааг “CDC” онцолсон байна.
АНУ-д “Pfizer”-ийн вакцинаар дархлаажуулах хөтөлбөрийг энэ сарын 14-нөөс эхлүүлсэн бол Хүнс, эмийн хяналтын газраас яаралтай тусламжийн зориулалтаар хэрэглэх зөвшөөрлийг баасан гарагт олгосон “Moderna”-гийн вакциныг даваа гаргаас түгээж эхлээд байгаа юм.