Чингисийн өргөн чөлөөний автозамын ачаалал ихсэж, түгжрэл үүссэнээр Энхтайвны өргөн чөлөөний нэвтрэх чадвар, замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байгаа нь 7, 8, 9 дүгээр сард хийсэн судалгааны үр дүнгээр гарчээ. Тиймээс нийслэлийн \”Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ийн хурлаас Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах зорилгоор 120 мянгатын автобусны зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг нийт 12 чиглэлд өөрчлөлт оруулж хуучин зогсоолоос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоол байгуулах шийдвэр гаргалаа.
Энэ чиглэлд үйлчилгээ үзүүлдэг 135 тээврийн хэрэгсэл өнөөдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн 120 мянгатын шинэ автобусны зогсоолд зогсон иргэдэд үйлчилнэ. Харин Зайсан чиглэлдээ буюу Ч:8, Ч:42, Ч:52, Ч:55 чиглэлүүд хуучин 120 мянгатын зогсоолоор хэвээр үйлчлүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.