Иргэн, даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг амбулаторийн карт, мэргэжлийн төрөлжсөн үзлэг шинжилгээний дүгнэлт, Эмнэлэг хяналтын комиссын хурлын санал үндэслэн цахимаар шийдэж байна.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах 31 комисс 9.3 мянган иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг шинээр тогтоож, 63.3 мянган хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг сунгаж, 6.1 мянган иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцлан, нийт 78.7 мянган иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг хувь, хугацааг шийдвэрлэв.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх оны нэгдүгээр сарын 6 хүртэл нийслэлийн ажил олгогч, даатгуулагч хэлтэстэйгээ утсаар, цахимаар мэдээлэл солилцож, шуудангаар баримт бичгээ илгээх юм.