ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авч, биеийн байдал нь маш хүнд хэмээн эмчлэгдэж байсан нэг хүний биеийн байдал сайжирч, хүнд ангилалд шилжжээ.
Өнөөдрийн байдлаар 416 хүн халдварын улмаас эмчлэгдэж байгаа бөгөөд хоёр хүний биеийн байдал маш хүнд, 8 хүний биеийн байдал хүнд, 50 хүний биеийн байдал хэвийн байгаа юм.
Манай улсын хэмжээнд шинэ коронавирусийн халдварын 1137 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 711 хүнийг эдгээж, эмнэлгээс гаргаад байгаа юм.