Хөл хориог сунгах яриа гараад эхэллээ. Нэг талаар өөр аргагүй мэт боловч үр дүнгүй арга барилаа өөрчлөөд гарц гаргалгаа хайх хэрэгтэй.
1,3 сая хүн амтай Улаанбаатар хотод тогтоосон хөл хорио болохгүй байна гэдгийг бүгд харлаа, мэдлээ шүү дээ.
Тэгэхээр олон дахин хөл хорио нэртэй сунгаж байхын оронд Дархан, Сэлэнгэ шиг хатуу хөл хориог 14 хоног хийгээд үзвэл ямар вэ.
Дэлхийн туршлага, Ухань хотоос харж байхад голомтын бүсийг маш чанга хатуу хөл хориогоор дарсан. Бүр хаалгыг нь гагнаад, хоол ундыг нь хүргэж өгөөд. Дархан, Сэлэнгэд гэхэд Жадамбаагийн Энхбаярын барьсан тактик маш зөв байсан.
Бүр Улсын Онцгой Комиссыг Ж.Энхбаяраар толгойлуулаад Д.Сумъяабазараар гүйцэтгүүлэхэд болмоор санагдах.
Иргэд хороо хэсгээрээ хоол хүнсээ цуглуулаад 14 хоног “ичвэл” яадаг бол.
“Өнгийсөн хүнд өдий байна” гэдэг шиг вакцин бараг 7-р сараас наашгүй учир төр засаг иргэд хүсэл зоригоо нэгтгэн 14 хоног гүрийчихвэл болмоор санагдах.
Бүр болохгүй бол айлуудад 10 кг гурил, мах тараагаад үзмээр ч юм шиг.
Энэ замаар явбал мухар гудамж гэдгийг мэддэг хэрнээ байн байн ороод баймааргүй байна. Тэр ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан гэдэг нөхрийг хөл хорионы дараа хөөж явуулах хэрэгтэй шүү.
Б.Жаргалсайхан