“Henley & Partners” зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани Олон улсын агаарын тээврийн холбоотой хамтран дэлхийн хамгийн олон улсаар визгүй зорчдог паспорттой орнуудын жагсаалтыг гаргажээ. Визгүй зорчих тухай хэлэлцээрүүдийн дийлэнх нь цар тахлын улмаас хэрэгжих боломжгүй болоод байгаа учир энэ удаагийн жагсаалт онцгой ач холбогдолгүй юм.
Шинээр нийтлэгдсэн “Passport Index” чансааг Япон улс тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн оныхтой харьцуулахад жагсаалтын эхний гурван байр өөрчлөгдөөгүй аж. Тодруулбал, Японы иргэд 191 орноор визгүй зорчих боломжтой байсан бол Сингапурын иргэд 190 орноор жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн юм. Цаашлаад 189 орноор визгүй зорчдог БНСУ, Герман жагссан байна.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд жагсаалтыг тэргүүлэх чиг хандлага Шенгений хэлэлцээрийн давуу талыг ашигладаг байсан Европын орнуудаас Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд руу аажмаар шилжиж байгааг судлаачид цохон тэмдэглэжээ.
Жагсаалтын эхний аравт мөн Шинэ Зеланд, Австрали багтсан байна.