Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Ирэх даваа гарагаас ачаа тээвэр саатахгүй орж ирэх боломж бүрдсэн” хэмээлээ.
Тэрээр, Замын-Үүдийн боомт дээр ачаа тээврийн дараалал үүсэж, үүнтэй холбоотойгоор иргэдээс гомдол санал ирсэн. Өчигдрийн байдлаар 1204 тээврийн хэрэгсэл ачаа бараа тээвэрлэх гомдлыг шийдвэрлэсэн. Замын-Үүдэд нэг ч тээврийн хэрэгсэл үлдээгүй. Бүгдийг гаргаж дууссан. Ирэх даваа гарагаас ачаа тээвэр саатахгүй орж ирэх боломж бүрдсэн.
Өмнө нь Сумын онцгой комисс квот тогтоож байсан. Үүнтэй холбоотойгоор ачаа, тээврийг цаана наана оруулах асуудал байсан” гэв.