Самсунг корпораци Galаxy Note 7 гар утсыг
үйлдвэрлэхээр бүр мөсөн зогсоож байгаагаа зарлав. Учир нь батерейн хэт
халалтаас үүдэн Galаxy
Note 7 шатаж байгаа нь батлагдсан юм.
Самсунгийн зүгээс \”хэрэглэгчийн аюулгүй байдлыг нэн
тэргүүнд тавьж, note
7 загварыг дахин үйлдвэрлэхгүй. Мөн худалдааг ч албан ёсоор зогсоож байна”
гэж мэдэгдсэн байна.
Note 7загварыг хоёр ч удаа туршаад ийнхүү амжилтгүй болоод байгаа юм. Тиймээс
гуравдахь хувилбарыг гаргалгүй, шинэ загвартаа анхаарал хандуулах болов уу гэж
ажиглагчид тайлбарлаж байна. 2017 онд тус компанийн зүгээр Galaxy S8, S8 edge загваруудаа
гаргахаар ажиллаж байгаа. Энэ загвараа чанартай үйлдвэрлэхийг зорьж эхэлсэн.
Энэ нь тэдний цорын ганц зөв зам гэжээ.
Үндэстэн агентлаг