“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Тордайн Ганболд хөл хориог маргаашнаас сулруулахтай холбогдуулан УОК-ийн шийдвэрийг шүүмжилжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Цар тахал, хөл хорио. Энэ нөхцөл байдлыг дэлхийн бүх улс их болон бүр их хохиролтой туулж бна.. Дэлхий дээр 90 сая шахуу хүн халдварлаж 1,9сая хүн үрэгдэж. Манайд 1400 хүн тусч 2 нь өнгөрч. Энэ хүнд цаг үед шийдвэр гаргадаг, залан чиглүүлдэг засаг төр маань ч маш оновчгүй, мэдлэггүй, нийтлэг санал бодлыг тусгахгүй, муйхар ажилж байгаа нь та бидний нүдэн дээр ил байна.
Маргаашаас хөл хорионы дэглэмийг сулруулах боллоо. Гэтэл халдвар өдөр бүр нэмэгдсээр! Хяналтандаа оруулж, тогтоож аваад сулалмаар юм. Эсвэл том дэгдэлт үүсгэж идсэн, нуусан, дарсан тоо баримтуудаа ил болгож, ард иргэдийг дараа нь “та нараас боллоо” гэж илүү чанга дэглэмд оруулах “заль” юм уу? Бохир улс төр, нийтийн төсвийн хулгай, нийгмийн хяналт/ эсэргүүцлийг дарах увайгүй зангаа тавихгүй. Иргэдээ, цар тахалын дэгдэлт, халдвар оргил үедээ байна шүү. Өөрсдөдөө найдаж, маш хариуцлагатай, бөөгнөрөхгүй, өөрийгөө болон хайртай бүхнээ бодож хянамгай байгаарай” гэжээ.
12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд монголчууд тортон дээр бөөгнөрөл үүсгэж халдвар хамгааллын дэглэмээ бариагүй. Мөн хоёр хоногийн өмнө 0 зогсолт хийнэ гэсэн сургаар зах, хүнсний дэлгүүрүүдэд шамбааралдаж бөөгнөрөл үүсгэсэн. Өвчний далд үедээ явж хүн халдварын дэгдэлт хамгийн өндөр байдаг гэдгийг ДЭМБ-аас анхааруулсан. Тэр ч утгаараа дээрх бөөгнөрөлөөс халдвар авсан хүмүүс нууц үедээ яваа. Маргааш хөл хорио тавигдахаар ахиад л өөр хүмүүст тараана. Тэгэхээр нэгдүгээр сарын 20-ны үеэр Улаанбаатар хотод халдвар оргил үедээ хүрнэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа.