Монгол Улсын бүртгэлийн Ерөнхий
газар сүлжээний асуудалд ороод долоо хонож байна. Тог баригч гэх зүйл нь
гэмтснээс үүдэн энэ том байгууллагын систем доголдож, сүлжээ нь гацсан байх юм.
Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт гэмтэл гарсныг эх сурвалжууд
мэдээлж байна. Гэвч өнөөдрийг хүртэл гэмтлийг тогтоож, доголдлыг засварлаж
чадахгүй цаг хугацаа алдсаар байгаа нь хачирхалтай.
Гэмтлийн улмаас байгууллагууд
гэрчилгээндээ өөрчлөлт оруулах, шинээр бүртгүүлэх ажилд саад учраад байгаа
гэнэ. Чухамдаа гэмтчихээд байгаа тог баригч нь Монголд байдаггүй. Тиймээс гадны
улс орноос авч ирүүлэхээр захичихсан байгаа аж. Уг нь нөөцтэй баймаар. Гэтэл
манай улсын бүртгэл, мэдээллийн энэ чухал байгууллага ямар ч нөөцгүйгээр үйл
ажиллагаа явуулж байсан гэж бодохоор эмзэглэмээр. Мөн тог баригч гэмтмэгц
яаралтай авчих хөрөнгө байгаагүй гэдгийг эх сурвалжууд бичиж байна. Улс нь
хямарсан байж болно. Гэхдээ л нэг тог баригч авчих мөнгө манай улсад байхгүй
байна гэж юу байх вэ дээ.
Орон нутгийн сонгууль ойртчихсон
байхад бүртгэл мэдээллийн газар нь сүлжээ доголдсон гэх тайлбар хийгээд байж
байх нь хэр оновчтой шийдэл вэ.
Үндэстэн агентлаг