• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 3
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Зөв төлөвшил хүмүүжилтэй ирээдүйн Монгол иргэнийг хамтдаа бүтээцгээе

    1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ

    НЗД-ын орлогч Т.Даваадалайг ₮6.6 тэрбумыг завшсан байж болзошгүй асуудлаар шалгаж байна

    Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно

    С.Наранцогт: Гаднын банк орж ирлээ гээд Монгол сүйрчихгүй

    Т.Даваадалай: Засгийн газрын гишүүн Э.Бат-Амгалан болон түүний утсан хүүхэлдэй А.Баяр тэргүүтэй бүлэг этгээдүүд биднийг харлуулж, гүтгэж ирлээ

    Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан Монголын хилээр нэвтрэхийг завдлаа

    А.Баяр: Тэр өдөр уран бүтээлчид үлдэж “Дэлхийн адууны өдөр”-ийн видео бэлтгэсэн юм

    Өнгөрсөн онд 12,582 хос гэрлэлтээ батлуулжээ

  • Улс төр
    Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно

    Х.Баттулга: Монголчууд баялагтаа эзэн болж чаддаггүйд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Баярцогт

    А.Баяр: Х.Нямбаатар Монголын хаан болчихсон юм байна

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим шилжилт, мэдээллийн нэгдсэн системийг бий болгоно

    С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    С.Амарсайхан: Улсын бүртгэлийн газраас авдаг үйлчилгээний зургаан шат дамжлагыг нэг болгосноор авлига, хүнд суртал буурна

    Тавдугаар сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна

    Н.Учрал: Э.Батшугар сайд аа! Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг хэнтэй ч уулзахгүйгээр шийд

    Н.Учрал: Туулын хурдны замын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зогсоолоо

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

    Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?

    “Манжууд биднийг 200 жил боолчлоогүй”- Монголын түүхийг шинэ үзэл бодлоор

  • Дэлхий дахинд
    Худаг булаацалдсан мөргөлдөөний үеэр олон хүн алагджээ

    Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

    АНУ Ормузын хоолойг бүсэлж, мина цэвэрлэх ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байна

    АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Иран Ормузын хоолойг нээх боломжгүй гэжээ

    Трампын “гал зогсоох хугацааг сунгах” мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 98 ам.доллар болж буурчээ

    ОХУ-д ДОХ-ын халдвар тархалт эрс нэмэгдсэн тул хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд хамруулна

    Казахстан улс парламентаа “Хуралдай” гэж нэрлэхээр болжээ

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

  • Эрүүл мэнд
    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

    А.Амундра: Би зугтаагүй, ярих боломжоо ашиглах гэж л хүлээж байна

    Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

No Result
View All Result

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

by
2016-10-12 12:32
in Аймаг
0
SHARETWEET

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Ерөнхийлөгчид Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг танилцуулсан юм. 

\"1476176396_01\"

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, захиргааны ажилтнууд уг үйл ажиллагаанд оролцлоо.

\"1476176377_02\"

Шүүхийн шуудангийн хэсэгт давж заалдах гомдол хүлээн авч шүүгчдэд хуваарилдаг программ шинэчлэгдсэн. Эрүүгийн хууль шинэчлэгдэж батлагдахаар шинэ программын дагуу давж заалдах гомдлын дагуу хэрэг хэн нэгний оролцоогүйгээр шүүгчид шууд хуваарилагдана. Мөн хэргийн оролцогчид хэргийн талаарх мэдээллээ онлайнаар авах боломжтой болно гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцууллаа. Шүүх хуралдааны бичлэг хийж архивт хадгалдаг. Хэргийн оролцогч, судлаачид шаардлагатай бол дүрс бичлэгийг хуулбарлаж авах боломжтой болсон нь шүүхийн шинэтгэлийн нэгэн үр дүн гэдгийг шүүх хуралдааны үйл явцыг олон нийтэд зориулсан танхимаас үзэж байхдаа Ерөнхийлөгч онцолсон юм. Монгол Улсын 115 шүүхэд шүүх хуралдааны бичлэгийг хийж, архивт хадгалдаг болсон нь шүүхийн шинэтгэлийн үр дүн аж. Ерөнхийлөгч \”Нээлттэй шүүх” танхимд дохионы хэлний хэлмэрч орчуулагч, өмгөөлөгч, хяналтын прокурортой ярилцлаа. Тэрбээр \”Программын дагуу хэргийг шууд шүүгчид хуваарилдаг болсноор энэ хэргийг тэр шүүгчээр шийдүүлнэ гэх зэрэг яриа, хардлага байхгүй болно. Тусгай зааланд суугаад шүүх хуралдааны үйл явцыг үзэх боломж бас бүрдсэн. Шүүх нээлттэй болж байгаагийн бас нэг хэлбэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэхийн тулд хэлмэрч ажиллуулж байна. Гэх мэтчилэнгээр шүүх хүндээ ойртож байна. Энэ үйл явц цаашид улам бүр боловсронгуй болно” гэж ярьсан юм.

\"1476176381_03\"

Шүүхийн ерөнхий зөвлөлийн санаачилгаар байгуулсан шүүх хуралдааны жишиг танхимыг Ерөнхийлөгчид танилцуулахдаа \”Энэ жишиг танхим дэлхийн жишигт нийцсэн. Танхимын талбайн гуравны нэг нь олон нийтэд зориулагдсан нь Монгол Улсын шүүх нээлттэй болсныг харуулж байгаа юм. Танхим гурван хаалгатай. Нэг хаалгаар шүүх бүрэлдэхүүн, нөгөө хаалгаар хэргийн оролцогч, гурав дахь хаалгаар шүүх хуралдааныг сонирхох олон нийт орно” гэж Н.Лүндэндорж дарга ярилаа.

\"1476176423_05\"

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг шүүхээр шийдэгдэж байгаа хэрэг маргааны талаар Ерөнхийлөгчид мэдээлэл хийсэн юм. Иргэний хэргийн тоо сүүлийн жилүүдэд өсч байгаа. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд дагнасан шүүх үйл ажиллагаа явуулж, иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажил шүүхийн ачааллыг багасгахад дөхөм болж байгааг тэрбээр танилцууллаа. 2013 оноос дагнасан шүүх байгуулагдсанаар хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх процесс зэргээр шүүгчид нарийн мэргэшиж тэр хэрээр иргэдэд хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлж, шүүхийн алдаа буурч байгааг Ж.Оюунтунгалаг шүүгч судалгааны үндсэн дээр тайлбарласан юм.

Давж заалдах шатны шүүхээс хорих 461 дүгээр ангитай онлайнаар холбогдож шүүх хуралдаан явуулах боломжтой шүүхийн мэдээллийн технологийн шинэчлэлтэй Ерөнхийлөгч танилцсаны дараа Монгол улсад хэрэгжиж буй шүүхийн шинэтгэлийн талаархи байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Шүүхийн шинэтгэл амжилтад хүрч байгаагийн гол учир нь ойлголцол

Тэрбээр \”Шүүхийн тухай багц хууль дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа. Монгол Улс даяар шүүх эрх мэдлийн байгууллагад өрнөж байгаа шинэтгэлийн багахан хэсгийн тухай ярих гэж байна. Дотоодын болон олон улсын бие даасан байгууллагууд Монголд шүүхийн шинэтгэл хэр явагдаж байна вэ, шүүхийн хараат бус байдал ямар байгаа вэ, иргэдийн зүгээс шүүхэд итгэл итгэл хэр нэмэгдэж байна гэх зэрэг судалгааг явуулдаг. 2008, 2009 онд хийсэн судалгаагаар иргэдийн шүүхэд итгэх итгэл 20 орчим хувьд эргэлддэг байлаа. Харин одоо хараат бус судалгааны дүнгээр шүүхэд итгэл итгэлийн хувь гурав дахин нэмэгджээ. Шүүхэд итгэх иргэдийн итгэл 50-60 хувьд хүрч байгаа нь шүүхийн шинэтгэл үр дүнд хүрч байгааг харуулж байгаа юм. Шүүх эрх мэдлийн хүрээний шинэтгэл амжилтад хүрч байгаагийн гол учир нь ойлголцол. Иргэд хууль, шүүхийн байгууллагад шинэчлэл хэрэгтэй, хийх ажил их байна гэдгийг их ярьдаг байсан. Иргэдийн энэ санал, хүсэлт маш чухал байсан. Тиймээс ард иргэд болон шүүгчид, шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хоорондын ойлголцол сайн байлаа. Мөн хууль тогтоогчид, шүүхийн байгууллага, Ерөнхийлөгчийн ойлголцол нэг түвшинд хүрч чадсан учраас бидний ажил их сайн явж байгаа” гэв.

\"1476176732_001\"

Монгол Улс шүүхийн шинэтгэлийн амжилтаасаа цаашид ухрахгүй гэдэгт итгэлтэй байгаа

Ерөнхийлөгч \”Шүүхийн шинэтгэл хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол шүүгчид, шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс. Мөн хэргийг илрүүлэхийн төлөө явдаг хуулийн байгууллагынхны бодитой үйл ажиллагаа энэ амжилтын гол алхам болсон. Тиймээс Монгол Улс энэ амжилтаасаа цаашид ухрахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Энэ амжилт зөвхөн шүүх эсвэл улстөрчийн амжилт биш болсон. Шүүхийн шинэтгэл ард иргэдэд нэгэнт хүрчихсэн. Иргэн шүүхийн танхимд орж ирээд үйлчилгээ авдаг болсон. \”Шүүх үйлчилгээ үзүүлдэг, нээлттэй болжээ. Шүүх өөрчлөгджээ” гэдэг ойлголт иргэдэд бий болсон. Малыг нь хувьчилаад өгчихсөн, эргүүлээд нэгдэл байгуулах боломжгүй гэдэгтэй адил хүн эрхээ мэдрээд эдлээд эхлэхээр тэр амжилтаас буцах аргагүй болдог. Энэ утгаараа шүүхийн шинэтгэл буцах аргагүй” гэлээ. 

Хууль тогтоох байгууллага, бүх хүрээнд шүүгчдийн баталгааг хүлээн зөвшөөрдөг болсон

Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхийн тулд \”Шүүхийн захиргааны байгууллага, шүүн таслах ажиллагаа хоёрыг салгасан. Өмнө нь Ерөнхий шүүгч шүүгчээ шалгаруулах, цалин мөнгөнийх нь асуудлыг шийдвэрлэх гэх мэтчилэн бүх асуудлыг шийддэг байсан. Шүүхийн захиргааг шүүгчээс салгасан нь амжилт. Цаашид улам бүр боловсронгуй болгох шаардлага байна. Сонгуулийн дараа төрийн байгууллагад халаа сэлгээ явагддаг харамсалтай жишиг тогтсон. Гэхдээ сонгууль боллоо гээд шүүх эрх мэдэлд ямар нэгэн өөрчлөлт ордоггүй болсон. Шүүгчийн хараат бус байдлын баталгааг бий болгосны сайн тал үүн дээр харагдаж байгаа. Шүүгчээ халаад эхэлбэл энэ улсад залгамж чанар байхгүй болно. Төрийн залгамж чанар тогтох эцсийн цэг нь шүүхэд байна. Шүүхээсээ үлгэр жишээ авах хэмжээнд хүрсэн байгаа нь зөв хэлбэр гэж харж байгаа. Шүүгчийн хариуцлага нэмэгдүүлэх, хариуцлага нэхэхийн тулд цалин хангамж нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шат дараалан шийдэх гэж оролдож байгаа. Эдийн засаг, төсөв хүндрэлтэй байгаа нөхцөл бий. Гэхдээ олон хүний цалинг нэмдэггүй юм гэхэд хүний хувь заяаг шийддэг шүүгчдийнхээ хариуцлагыг дээшлүүлэхийн тулд цалингийн асуудлыг нь шийдье гэсэн юм. Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч УИХ-ын түвшинд шүүгчдийн цалин, нийгмийн асуудлыг хөндөөгүй нь улс төрийн хувьд, хууль тогтоох байгууллага, бүх хүрээнд баталгаа гарч ирснийг харуулж байгаа сайн хэлбэр юм. Бүр түвшиндээ шүүгчдийн баталгааг хүлээн зөвшөөрч байна” гэж ярилаа.

Шүүхэд нөлөөлөхийн оролдвол хариуцлага хүлээдэг болсон

Ерөнхийлөгч цааш нь \”Шүүгчид нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болсон. Шүүх хуралдааны өмнө тодорхой асуудлаар шүүгчид нөлөөлөх, хараат бус байдлыг нь бууруулах гэж оролдсон бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг хэлбэр рүү орсон. Ерөнхийлөгч шүүхэд нөлөөлж байна, өндөр албан тушаалтай, мөнгөтэй төгрөгтэй хүмүүс шүүгчид нөлөөлдөг гэх ойлголтоос салах гэж оролдож нөлөөллийн мэдүүлгийг нэг хэрэгсэл болгосон” гэв. 

\"1476176380_07\"

Шүүх иргэдэд үйлчилдэг байгууллага болж хувирч байна

Нээлттэй шүүхийн талаар Ерөнхийлөгч \”Шүүх иргэдэд нээлттэй болж байгаагийн сайн талыг сая бид харлаа. Шүүх иргэддээ үйлчилдэг байгууллага болж хувирч байна. Шүүх иргэний эрхийг хамгаалдаг байгууллага гэхээр зарим хүн ойлгодоггүй. \”Шүүх хүнийг торгодог, шийтгэдэг байгууллага шүү дээ” гэдэг. Хууль зөрчөөд шүүхээр асуудлаа шийдүүлэх гэж орж ирж байгаа хүмүүсийн тоо Монгол Улсын хүн амын арав хүрэхгүй хувьтай дүйцэх байх. Хууль зөрчиж байгаа хүмүүстэй хариуцлага тооцож байна гэдэг бол үлдсэн 90 хувийн эрхийг хамгаалж байгаа хэлбэр юм. Иргэн шүүхийн хаалгаар орж ирэхэд л тосч аваад уулзах хүнтэй, өргөдлийг нь хүлээгээд авдаг, суулгах сандалтай болсон нь чухал. Шүүхийн шийдвэртэй видеогоор, цаасан дээр буулгасан байдлаар танилцах боломжтой болсон нь эргээд шүүхийг хариуцлагатай болгож байгаа юм. Шүүгчийг зөвхөн цалингаар нь дамжуулж хариуцлагатай болгож байгаа биш. Үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгосон хариуцлага нэмэгдүүлэх чухал хэрэгсэл болж байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэл бичиж байна гэхэд л хэргийн оролцогчид ширээн дээрээсээ дэлгэцээр давхар хянаж байна. Мөн тэр нь дүрс бичлэгт, цаасан дээр үлдэнэ. Зөвхөн нэг л ажлыг дурьдахад маш том дэвшил гарсан нь харагдаж байгаа юм. Шүүх хуралдаан болж байхад бүх хүнийг шүүх танхимд авчрах боломжгүй. Зарим нь хорих танхимд байж байдаг. Хорих 461 дүгээр ангид саатуулагдсан иргэн тэндээсээ цахимаар шүүх хуралдаанд оролцоод мэдүүлэг өгч байгаа нь маш том дэвшил. Хөдөө орон нутгаас шүүх хуралдаанд биечлэн оролцож чаддаггүй байсан. Харин техникийн дэвшлийг ашиглаад онлайнаар шүүх хуралдаандаа оролцож байна. Зөвхөн шүүх танхимд цуглах биш шүүхээр шийдвэрлэж байгаа дөрвөн хэргийн нэг нь техникийн дэвшлийг ашиглаад асуудлыг шийдэж байгааг сая танилцууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэлмэрч авчраад үйлчилж байгааг та бүхэн сая харлаа. Энэ мэтчилэн шүүх улам бүр хүндээ ойртож, хүнлэг болж байгаагийн илрэл” гэв.

Шүүхэд гарч байгаа олон өөрчлөлтийг иргэд ярьж байна

\"1476177235_000\"Шүүхийн шинэтгэлийн талаарх иргэдийн байр суурийг Ерөнхийлөгч \”Шүүхэд гарч байгаа олон өөрчлөлтийг иргэд ярьж байна. Архангай аймгийн малчин өвгөн уул уурхайн компанитай маргалдаж шүүхэд 9 удаа ялалт байгуулсан талаараа \”Шүүх шударга болжээ. Мөнгөтэй компанийн талд биш малчин миний талд шийдвэрээ гаргаж, эрхийг минь баталгаажууллаа” гэж ярьсан байсан. Мөнгөтэй, албан тушаалтай байдалд автдаг хандлага шүүхэд алга болж байгаа. Шүүгчид хариуцлагаа сайн ойлгож байгаагийн нэг хэлбэр энэ. Хуульд юу гэж бичсэн байна түүнийг биелүүлэхийг л шударга ёс гэж нэрлээд байгаа. Түүнийг хийдэг хүмүүс шүүгчид. Иргэдийн амьдралд хамгийн их тулгамдсан асуудал юу байна, юу таныг бухимдуулж байна гэж найман жилийн өмнө асуухад \”Шүүх, хууль хяналтын байгууллагын шударга бус байдал” гэж олонхи нь хариулдаг байсан. Одоо бол тийм жагсаалтын эхэнд шүүх гарч ирэхээ больсон. Энэ бол Монголын ард түмний нийтийн ололт юм” гэлээ.

Эвлэрүүлэн зуучлалыг захиргаа, эрүүгийн хэрэгт хэрэглэх нь зөв

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн талаар Ерөнхийлөгч \”Шүүхэд гарсан нэг том өөрчлөлт бол Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг хэрэгжүүлсэн хэлбэр маш сайн болсон. Шүүхээр орж байгаа иргэний таван хэргийн нэг эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байгаа нь том үр дүн. Цаашид эвлэрүүлэн зуучлалыг захиргаа, эрүүгийн хэрэгт хэрэглэх нь зөв. Долоон мянган хэрэг эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдсэн байна. Цаашид шинэ хууль батлагдвал эрүүгийн хөнгөн гэмт хэрэг эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэх боломжтой. Захиргааны хэрэг дээр эвлэрүүлэн зуучлал маш их хэрэгтэй байгаа нь ч харагдаж байна” гэж ярьсан юм.

Шүүхийн шинэтгэлийн шүншиг нь буцаан татагдсан таван хууль

УИХ буцаан татсан таван хуулийн талаар Ерөнхийлөгч \”Шүүхийн шинэтгэлийн агуулга болсон гол хуулиуд батлагдахгүй болохоор гэрээ барьчихаад бурхнаа бүтээчихсэн, шүншигээ хийж чадаагүйтэй адил болчихоод байгаа юм. Шүүхийн шинэтгэлийн шүншиг нь тэрхүү таван хууль. Эрүүгийн хэрэг гэж юуг хэлэх юм, зөрчлийн хэрэг гэж аль нь байх юм, энэ асуудлыг яаж шийдэх юм гэх мэтчилэн бүх үйл явцыг хуульчилж өгч байгаа. Бүх хэрэг гэж үздэг байсныг 340 төрлийн зөрчлийг зааж өгсөн. Хүнийг заавал гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг байдлыг засах гэж Зөрчлийн хуулийг гаргасан. Яг Эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх 240 зүйл ангийг Эрүүгийн хуульд тусгасан. Ингэж ялгаад өгчихөөр ямар буруу зүйл хийвэл зөрчил эсвэл гэмт хэрэг болох вэ гэдэг ойлголтыг иргэд авна. Үндэслэлгүй хорилоо, цагдлаа гэдэг асуудал хуулийн байгууллагад байнга яригддаг. Иргэдийг хорьж, цагдахийг би хувьдаа эсэргүүцдэг. Хуулийн байгууллагынханд зовлон бий. Гэхдээ ямар тохиолдолд хорьж цагдах вэ гэх зэрэг асуудлыг Процессын хуульдаа тусгасан байсан. Нэг иргэний эрх зөрчигдлөө гэхэд таван хуулиа баталж өгөөч гэж шаардаж баймаар байна. УИХ-ын дарга таван хуулийн нэрийг жагсаагаад энэ намрын чуулганаар батална гэсэн зорилт тавьсан байна лээ. Би хувьдаа түүнийг дэмжиж байгаа. Энэ хуулиудаа баталчихвал шүүхийн шинэтгэл агуулгын хувьд 70 хувь руугаа явна. Агуулга нь шинэчлэгдэж чадаагүй байгаа шүү. Олон нийт тэр таван хуулийг батлуулахын тулд хамтарч чадвал нийтийн амжилт болно гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Эдийн засаг хүнд байгаа ч шударга ёсны төлөөх алхамд ухралт хиймээргүй байна

Ямар ч зүйлд төгс төгөлдөр шинж байхгүйн адилаар шүүхийн шинэтгэл эцэс төгсгөлдөө хүрч төгс болно гэж байхгүйг Монгол Улсын Ерөнхийлөгч тодотгоод \”Бидний үед шийдэх боломжтой асуудлыг хойш тавилгүйгээр шийдье” гэсэн юм. Олон улсын байгууллагын дүгнэснээр Монголын шүүхийн шинэтгэл эрчимтэй сайн явж байгаа нь хамтын ажиллагааны ололт. Эдийн засаг хүндрэлтэй байгаагаас хасах, танах зүйл гарах байх. Гэхдээ шударга ёсны төлөө хийж байгаа энэ алхам дээрээ ямар ч улс төрийн хүчин, хэн ч бай ухралт хиймээргүй байна. Мөнгө шаардахгүй ажлыг урагшлуулаад явах хэрэгтэй. Таван хуулийг батлахад аль нэг улсаас зээл авах шаардлагагүй. Энэ салбарт иргэдийн итгэл бий болж, олон улсад Монгол Улсын нэр хүнд өсөөд ирвэл хөрөнгө оруулалт татах нөхцөл болно гэдгийг би байнга ярьдаг. Монголын асуудал Лондонгийн шүүхэд биш, Улаанбаатарт шийдэгддэг байх ёстой. Хүмүүс гадны шүүхэд итгэж хандах биш улсынхаа шүүхэд итгэж асуудлаа тавьдаг, түүнийг хуулийн дагуу шийддэг чадвартай болох ёстой талаар би хэдэн жилийн өмнө ярьж байсан. Үүн рүү алхам алхмаар ойртож байгаа. Монголын шүүхийн байгууллагад дотоод, гадаадын иргэн асуудлаа тавихад үнэн зөвөөр шийдэгддэг байвал хайгаад байгаа хөрөнгө оруулалт орж ирнэ. Шүүх зөвхөн гэмт хэрэг шийддэг байгууллага биш. Харин нийгмийн сайн сайхныг бий болгодог байгууллага. Эдийн засаг болон бусад бүх салбарт нөлөөлдөг. Энэ салбар сайн байвал Монголд итгэх итгэл нэмэгдэнэ. Үүгээрээ Монголын нэр хүнд өсөхөд шүүхийн шинэтгэл нөлөөтэй гэж ярилаа.

Шүүгчдийн ажилдаа гаргаж байгаа сэтгэл, хувь нэмэр дээр шүүхийн шинэтгэл тулгуурлаж байгаа бөгөөд шүүхийн байгууллагатай танилцаж байхыг УИХ-ын гишүүд, гүйцэтгэх засаглалынханд Ерөнхийлөгч уриаллаа.
 Шүүхтэй холбогдсон асуудлаар дутагдаж байгаа хуулиудаа гаргах нь чухал

Ерөнхийлөгч шүүхийн үйл ажиллагаатай танилцах үеэр Иргэний хэргийн шүүхийн шүүгч Г.Даваадорж Ерөнхийлөгчөөс асуулт асуулаа. Тэрбээр:

–Ерөнхийлөгч таны санаачлан батлуулсан шүүхийн багц хууль дотроос шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн хараат бус байдлыг хангах, эдийн засгийн баталгаа гэсэн гол гол хуулийн заалтуудыг өмнөх УИХ хүчингүй болгосон. Сая Тахарын хуулийг хүчингүй болгочихлоо. Цаашид шүүхийн бие даасан хараат бус байдлын баталгаа нэлээн багассан гэж ойлгож байна. Таны зүгээс Үндсэн хуулийн хүрээнд өөрчлөлт оруулах, эсвэл тодорхой заалт оруулах тал дээр хууль санаачлагчийн хувиар анхаарч ажиллах уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:– Үндсэн хуульд байгаа, Шүүхтэй холбоотой одоогийн мөрдөж байгаа хуулийн заалт үүгээрээ байхад нэг их дутагдаад байгаа юм байхгүй. Аль нэг салбар дээр яваад очихоор Үндсэн хуульд байгаа энэ заалт болохгүй байна гэж яриад эхлэх юм бол хүндрэлтэй болох байх гэж бодож байгаа юм. Шүүхтэй холбогдсон асуудлаар бид Үндсэн хуулиараа оролдох биш, одоо дутагдаж байгаа хуулиудаа гаргах нь үнэхээр чухал. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Зөрчлийн хуулийг хянан шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх хуулиудыг сайн болгоод баталчих юм бол дөрвөн жилийн өмнө баталсан хууль дээрээ нэмэлт өөрчлөлт хийгээд сайжруулах чиглэл рүү явах хэрэгтэй байгаа юм.

Ойлголцол гэдэг юм уу, нийгэмд ингэж буцаж эргэсэн юмнууд байдаг л даа. Цэц дээр очоод шүүхийн хуулийн заалтууд буцдаг. Зарим зүйл нь зөөлнөөр хэлбэл засагдсан зүйл ч байдаг. Тэгэхээр ийм юм бага гараасай. Улс төрийн хувьд буцсан гэдэг юм уу, иймэрхүү утга агуулгатай ишийдвэрүүд аль болох гарахгүй байх чиглэлд бид анхаарч ажиллах хэрэгтэй.

Миний хэлэх гэсэн гол санаа бол аливаа амжилтын үндэс нь, хэрвээ энэ ололт гэж байгаа зүйл чинь иргэдэд хүрсэн, иргэдийн хэрэгцээ болсон байх юм бол түүнийг буцаахад хэнд ч хүндрэлтэй л байдаг. Түүнээс биш, зөвхөн шүүгчид нь Ерөнхийлөгч, тодорхой төвшний хэсэг бүлэг хүмүүс мэддэг. Тэр амжилт нь тэр хүмүүсийн эрх ашигт үйлчилсэн хэлбэртэй байх юм бол буцаж л таарна. Тэр бол явахгүй л байж таарна. Тиймээс, яагаад шүүхийг иргэдэд нээлттэй болгох гээд байгаа юм. Үйлчилгээний талыг ямар учраас сайжруулах гээд байгаа юм гэдэг бол энэ хийж байгаа шинэтгэл, олж байгаа амжилтынхаа баталгааг бид бий болгох гээд байгаа юм.

Шүүхийн байгууллага, ард иргэд энэ талаас сайн ойлгох хэрэгтэй. Түрүүн хэлсэн. Сонгуулийн дараа гээд бүх л төрийн байгууллагуудад өөрчлөлт, халаа сэлгээ, янз бүрийн юм явж байгаа бол шүүгчдийн хүрээнд, бидний авч хэрэгжүүлсэн энэ бодлогын арга хэмжээний хүрээнд шүүгч сонгуулиас болоод халагдчихлаа гэх юм байхгүй л байгаа. Энэ бол амжилт юм.

Энэ амжилтаа нэг ч гэсэн салбарт, хамгийн чухал салбар болох шүүхийн салбарт хадгалж явъя. Энэ дээр улстөржих, аль нэг хүн, албан тушаалтан, ямар нэг байдлаар ашиг хийх гэж оролдох юм уу, улс төрийн ашиг хийх гэж ороллдох хэрэггүй юм. Энэ бол цаашдаа нийтдээ Монголын амжилт болно. Дээрээс нь яагаад шүүхийг нээлттэй болгох нь чухал вэ гэхээр нээлттэй болж байж л шүүгчдийн үйл ажиллагаа, бид нарын хийж байгаа шинэтгэлийн үйл ажиллагаа ард иргэдэд мэдэгдэх юм гэлээ.

Шүүгчдэд нийгмийн мэдрэмжтэй байхыг санууллаа

Ерөнхийлөгч \”Шүүх нээлттэй болж байж л шинэтгэлийн үйл ажиллагаа ард иргэдэд мэдэгдэнэ. Монгол Улс хөгжлийнхөө өнгө аясыг \”Нээлттэй нийгэм” гэдэг үгээр тодорхойлж байгаа. Нээлттэй нийгмийн агуулга шүүх дээрээ байдаг. Шүүх иргэдэд нээлттэй, үйлчилдэг болохыг л нээлттэй нийгэм гэж нэрлэж байгаа. Техникийн дэвшил, иргэдийн хэрэгцээнд хөтлөгдөж ажиллах шаардлага бидэнд байна. Шүүхийн байгууллага хийж байгаа ажлаа олон нийтэд ойлгуулах тал дээр учир дутагдалтай байгаа. Бид шүүгчид, ухуулга сурталчилгаа хийх ёсгүй гэдэг байдлаар шүүхийн байгууллага хойш суумааргүй байна. Олон нийттэйгээ холбогдож, ойлголцож байж үр дүнд хүрнэ. Шүүхийн талаар буруу ойлголт өгөх сонирхолтой хүмүүст дийлдвэл эндээ ямар ч ажил хийгээд үр дүн гарахгүй. Хийсэн ажлаа иргэддээ ойлгуулж чадаагүй бол цааш явдаггүй. Баярлаад гарч байгаа хүмүүсийн үгийг олон нийтэд хүргэхэд бүх шатны шүүх анхаарах шаардлагатай. Шүүгчид олон нийтийн сүлжээг ашиглаж, үйл ажиллагаагаа олон нийтэд өөрсдийн хэмжээнд хүргэх хэрэгтэй” гэлээ.

Шүүхэд дарамт учруулах хандлагыг зогсоох шаардлагатай

Нээлттэй шүүхэд байгаа дутагдлын талаар Ерөнхийлөгч \”Шүүхэд сахилга зохион байгуулалт байх ёстой. Зарим хүн шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна гэж дарамталдаг, нийгмийн уур амьсгалд шүүхийг автуулах гэсэн хандлага бий болж байна. Шүүх, ардчилал хамгийн өндөр хөгжсөн улс оронд хүртэл шүүх танхим руу камер оруулдаггүй. Шүүх рүү зургийн аппарат оруулахыг хүртэл хориглодог. Шүүх хуралдааны оролцогчдын нэр төр, аюулгүй байдлыг хамгаалах асуудал чухал. Шүүх хуралдааныг ажиглаж, дүрс бичлэгийг нь авъя гэвэл тодорхой журмаар зохицуулах шаардлага байна. Хэрэг маргаан шийдвэрлэж байгаа шүүгчийн оронд сууж үзээгүй хүмүүс зовлонг нь мэдэхгүй байгаа. Тоглолт үзэж байгаа мэт ярайтал олон хүн танхимд сууж ачаалал үүсгэх шаардлага байхгүй. Нээлттэй гэдэг байдлаар шүүхэд дарамт учруулах хандлагыг зогсоох шаардлагатай. Харин шүүх хурлын шийдвэр нээлттэй байх ёстой” гэж ярьсан юм.

Шүүгчийн шалгаруулалтад арын хаалга хэрэглэх боломжгүй болсон

Шүүгчдийн сонгон шалгаруулалтын талаар \”Шүүгчдийн сонгон шалгаруулалтад арын хаалга хэрэглэх боломжгүй болсон гэж ойлгож байгаа. Компьютерт нэр усгүйгээр тест бөглөдөг. Тэгээд л зөв хариулвал тэнцдэг гэж ойлгож байгаа. Жолооны шалгалт өгөхтэй адил болсон биз дээ. Өмнө нь нэг хүнээр дамжуулаад, Ерөнхийлөгчөөр шийдүүлнэ гэх хандлага байсан. Үүнийг бид зогсоож чадсан. Зөвхөн үүнийг ярихад л Монголын шүүхэд маш том ололт гарсан. Үүнээсээ ухарч болохгүй” гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийндарга Н.Лүндэндорж \”Шүүхийн давж заалдах шатны шүүх дээр ажиллаж, шүүхийн шинэтгэлийн үйл явцтай танилцаж, цаашид Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг яаж гүнзгийрүүлэх, бидний өмнө ямар тулгамдсан асуудал байгаа талаар бидэнд илэн далангүй чөлөөтэй санал бодлоо илэрхийллээ. Танд баярлалаа”гээд \”Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн Iботь, \”Шүүхийн шинэтгэл” зэрэг ном гардууллаа.

Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцсан ажил өндөрлөв.

\"1476176416_04\"

\"1476176391_06\"

\"1476176373_08\"

\"1476176422_09\"

\"1476176918_010\"

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ShareTweet

Related Posts

XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл
Онцлох мэдээ

XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

2026-05-01 09:33
Зөв төлөвшил хүмүүжилтэй ирээдүйн Монгол иргэнийг хамтдаа бүтээцгээе
Нийгэм

2026-04-30 16:46
1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Нийгэм

1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-04-30 16:22
}

Шинэ мэдээ

XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

by undesten
2026-05-01 09:33
10

Зөв төлөвшил хүмүүжилтэй ирээдүйн Монгол иргэнийг хамтдаа бүтээцгээе

Зөв төлөвшил хүмүүжилтэй ирээдүйн Монгол иргэнийг хамтдаа бүтээцгээе

by undesten
2026-04-30 16:46
7

1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

by undesten
2026-04-30 16:22
0

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ

НЗД-ын орлогч Т.Даваадалайг ₮6.6 тэрбумыг завшсан байж болзошгүй асуудлаар шалгаж байна

by undesten
2026-04-30 09:05
0

Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно

Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно

by undesten
2026-04-30 08:54
1

С.Наранцогт: Гаднын банк орж ирлээ гээд Монгол сүйрчихгүй

С.Наранцогт: Гаднын банк орж ирлээ гээд Монгол сүйрчихгүй

by undesten
2026-04-29 23:28
2

Т.Даваадалай: Засгийн газрын гишүүн Э.Бат-Амгалан болон түүний утсан хүүхэлдэй А.Баяр тэргүүтэй бүлэг этгээдүүд биднийг харлуулж, гүтгэж ирлээ

Т.Даваадалай: Засгийн газрын гишүүн Э.Бат-Амгалан болон түүний утсан хүүхэлдэй А.Баяр тэргүүтэй бүлэг этгээдүүд биднийг харлуулж, гүтгэж ирлээ

by undesten
2026-04-29 23:02
1

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан Монголын хилээр нэвтрэхийг завдлаа

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан Монголын хилээр нэвтрэхийг завдлаа

by undesten
2026-04-29 16:40
5

Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно

Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно

by undesten
2026-04-29 12:52
2

Д.Совд олон улсын хөгжмийн наадмын ялагч болжээ

Д.Совд олон улсын хөгжмийн наадмын ялагч болжээ

by undesten
2026-04-29 12:14
2

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай