Нэгдүгээр төрөхөд амаржсан ээжтэй хавьтал болсон хүмүүсээс халдвар илрээгүй. Тандалт судалгаа үргэлжлэн явагдаж байна.
2020 онд ХӨСҮТ-д 21 эх амаржсан. 19 нь голомтот бүсээс ирсэн ээжүүд байсан.
Коронавирусийн халдвартай 4 ээж амаржсан. Ээжээс нярайд халдвар халдсан тохиолдол бүртгэгдээгүй. Энэ нь магадгүй ээжийн дархлаатай холбоотой. Мөн ээжүүдэд халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэл өгсөн, ээжүүд дэглэмийг чанд барьсантай холбоотой байх. Мөн сүрьеэтэй, гепатитийн халдвартай 3 ээж төрсөн гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.