Нийслэлийн онцгой комиссоос дараах газруудад халдвар тархахаас сэргийлж, хамгаалалтад авчээ. Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгино хайрхан гэсэн дөрвөн дүүрэгт тус бүр хоёр байршилд хязгаарлалт тогтоосон байна.
Мөн тохиолдлын болон хавьтлын маршрутуудыг мэдээлж, иргэдэд анхаарууллаа.